Голууд үерийн төвшинд хүрэв

говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр 0.1-82 мм бороо, нойтон цас 2-3 хоног үргэлжлэн орсноос Төв, Сэлэнгийн ихэнх нутаг, Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр 20-82 мм тунадас орсон нь сүүлийн таван жилд ороогүй их хур буусан байна. Тавдугаар сарын 28-30-нд говь, тал, хээрийн нутгаар салхины хурд 16-24 м/с, 30-нд шуурсны улмаас 20 метрээс цаадах зүйл харагдахгүй болжээ. Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Хөвсгөл, Хэнтийн уулаас эхтэй том жижиг голуудын усны төвшин 15-60 см-ээр нэмэгдэж үерийн төвшинд хүрчээ.
Улаанбаатар хот орчимд 6-49.6 мм тунадас орж Туул, Тэрэлж, Сэлбэ гол үерлэж зарим газар хамгаалалтын далан сэтэрч эдгээр голын савд суурьшсан айлууд үерийн усанд автжээ. Иймд ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button