Атга нөж-ийн атганд багтсан хүүхдүүд
Н.БАЯСГАЛАН ААВ Л ХЭЦYY ГЭЭД БАЙГААГААС ЖYЖИГТ ТОГЛОХ ГАЙГYЙ
Би зургаан настай л даа. Гэхдээ хүмүүс үнэмшихгүй дахин, дахин л хэдэн настай вэ гээд байдаг юм. Бас ч гэж айлын том хүү болохоор ах эгч нарын хүүхдүүдийг сургахтайгаа. Бэмби, Эгшиглэн, Амирлан, Бөөрдэй гээд дүү нар маань намайг их хүндэлдэг. Жүжигт тоглоод огтхон ч ядраагүй. Найзууд маань пөөх яасан гоё юм бэ л гэж хэлсэн. Жүжигт тоглох их гоё шүү дээ. Би өмнө нь цэцэрлэгтээ бардам туулай, бамбарууш хоёрын дүр бүтээж байсан л даа. Атга нөж жүжгийн Зүчийн бага насны дүрд тоглох болоход аав намайг сайн тоглоорой л гэж хэлсэн. Аавын яриаг сонсоод байх нээ, жүжигт тоглох хэцүү шүү хичээгээрэй гэдэг утгаар зөндөө л юм хэлсэн. Аав л хэцүү гээд байгаагаас жүжигт тоглох чинь гайгүй л юм байна лээ шүү дээ. Харин аавд Жамухын дүрийг бүтээх хэцүү байсан байж магадгүй. Цаашдаа жүжигт тоглох нь миний хообий болж хувирах байх аа. Одоо жүжиг маань долдугаар сард тоглогдох болохоор бид нар хэсэг хугацаанд амрах байх. Сайн тоглож авна л гэж бодож байна даа.
Г.БЯМБАЖАВ ТАЙЗ РУУ ГАРАХ ДӨХӨХӨӨР ӨӨРИЙН ЭРХГYЙ ДОГДОЛДОГ
Атга нөж жүжигт Чингис хааны ач хүү Yлэгүний дүрийг бүтээсэн. Жүжигт тоглоход айж сандрах зүйл нэг их гараагүй. Яагаад гэвэл би бүр жаахан байхаасаа л жүжигт тоглосон. Хамгийн анхны дүр Б.Мөнхдорж найруулагчийн Эрлэгийн данс драмын жүжгийн барьцаалагдсан хүү. Түүнээс хойш Тайчигч хөвгүүд ба саарал гудамж жүжгийн дууны клипт тоглож, Суудал жүжгийн Чуну хааны хүүгийн дүрийг бүтээсэн. Бүжиглэх дуртай. Зүгээр ч дуртай биш маш их дуртай гэж тодотгох хэрэгтэй байх.
УАДБЧ-ын Нарны домог, Алангоо эхийн хүүхдүүд бүжгэн жүжгийн хүүхэд болон, морьтон баатруудын морьтонд тоглосон.
Цэцэрлэгт байхдаа бүжгийн Хараацай тэмцээнд орж Монголын хүүхдийн ордны алтан медаль авч байлаа. Бас нийслэлийн хүүхэд залуучуудын газраас мөнгөн медалиар шагнасан. Атга нөж жүжигт тоглох болчихоод маш их баярласан. Тоглолт болгонд тайз руу гарах дөхөөд ирэхээр догдлоод байдаг. Жүжиг маань хичээлтэй давхцаад байгаа болохоор зарим үед нь чөлөө авсан. Шалгалт дөхөөд хийх юм их л байна. Заримдаа оройтож очоод хичээлээ хийж амждаггүй л дээ. Гэхдээ багш нар маань ойлгодог юм. Зав чөлөөгөөрөө сагс тоглож гимнастикаар хичээллэдэг. Бас хөгжим сонсч, өөрөө ч тоглох дуртай.
Атга нөж жүжгийн нэгдүгээр үзэгдэлд Тэмүүжингийн дүүгийн дүрд тоглосон. Хоёрдугаар үзэгдэлд Хубилайтай хамт өвөөдөө очиж уулздаг хэсэгт тоглосон. Атган нөж-ийн хамгийн гоё хэсэг 2.1,дүгзэр үзэгдэл гэж боддог. Бүх жүжигчид гарч хаан өвөөгийн гэрээслэл сонсдог шүү дээ. Нэг онцлог нь үсээ өөрчилж гурван тал болгож засуулсан чинь хүүхдүүд гайхаад байсан. Гэхдээ би ичээгүй л дээ. Шалгалтаа сайн өгчихөөд долдугаар сард дахиад тоглоно. Цаашдаа жүжигчин болно гэж боддог.
Б.ЭНХМӨРӨН ЖYЖИГТ ТОГЛООД ЖААХАН ЯДАРСАН
Атга нөж жүжигт өгөөдэй хааны бага насны дүрийг бүтээлээ. Одоо долоон настай. Есдүгээр цэцэрлэгт явдаг байсан. Жүжигт тоглох болчихоод есдүгээр cap хүртэл чөлөө авчихсан. Намар шууд сургуульд орж сурагч болно. Найруулагч намайг шалгаад тоглож болноо гэж хэлсэн өдөр би хичээж зүтгэнэ дээ л гэж бодсон. Yүнээс өмнө ямар нэг юмыг хичээх тухай ер бодож үзээгүй. Магадгүй би том болж байгаагийн л шинж байх. Ах маань тавдугаар ангид сурдаг юм. Нэрийг нь Билгүүн гэдэг. Миний дүү сайн тоглоорой гэж тоглолт бүрийн өмнө хэлдэг юм. Жүжигт тоглоход эхлээд хэцүү байсан. Олон хүний өмнө гарч байгаа болохоор сандраад байсан. Хичээснээс болсон ч юм уу жаахан ядарсан. Гэхдээ гайгүй ээ. Найзууд маань намайг азтай гэж байна лээ. Харин би өөрийгөө том болоод ярих юмтай, түүхтэй хүн боллоо гэж бодоод байгаа. Тоглолт, бэлтгэл
гээд ажил их байгаа ч тоглох зав бол гараад байна. Машин сонирхдог болохоор түүгээрээ л тоглодог. Машинаас ер уйдахгүй шүү. Их олон машинтай. Нэмж авахаас буцахгүй ээ.
Б.ЭНХЖИН ААВЫН ХЭЛСНЭЭР ЗОРИГТОЙ ТОГЛОСОН
Жүжигт нэг их тоглож байгаагүй ч сургууль дээрээ хүүхдийн тухай зохиомж хийж байсан. Одоо 38 дугаар сургуулийн 8а ангид сурдаг. Манай сургууль герман хэл үздэг л дээ. Тийм болохоор герман хэл дээр үзэгдэл тоглоход, Герман хааны дүр бүтээж үзсэн. Атган нөж жүжигт тоглоход хэцүү юм нэг их байгаагүй. Харин жижигхэн ч гэсэн олон найзтай болсон. Yлэгүнд тоглосон Бямбаа, за тэгээд Пара ахын хүүхэд гээд л тоглосон бүх хүүхдүүдтэй найзууд болсон. Сониноос би Найрамдал лагерьт амарч байхдаа Би чамд хайртай киногоор манай бүлэг үзүүлбэр тоглоход Yрлээгийн дүрд тоглосон. Ичмээр байсан. Гэхдээ багтаа тоо авах гэж тоглохоос аргагүйд хүрсэн л дээ. Атга нөж-д тоглоход аав надад зоригтой бай гэж л хэлсэн. Аавын хэлснээр зоригтой тоглосон доо. Найруулагчийн хувьд аав маань өөрийнхөө хүүхдэд юм хэлэх хаашаа ч юм бэ дээ гээд намайг Б.Түвшин ахад хариуцуулсан. Yсний маань засалтыг хараад хүүхдүүд их л инээлдэх юм. Гэхдээ надад таалагдаад байгаа шүү. Цаашид ингэж засуулсан ч яадаг юм бэ гэж бодсон. Хубилай хааны бага насыг гаргах гэж хирээрээ л хичээж байна. 11 дүгээр анги төгеөөд аав, Пара ах хоёр шиг жүжигчин найруулагч болно гэж бодож байгаа. Ер нь тэгээд юм юм л хийнэ дээ. Сониноос жүжигт тоглоеңорс хойш жүжигчдийн дунд театр дээр л байгаад баймаар санагддаг. Гэртээ харих дургүй болчихсон ш дээ.
Т.ИСY ХААН ӨВӨӨГ ОРШУУЛДАГ ХЭСЭГТ ТЭСЭХГYЙ УЙЛЧИХДАГ
Атга нөж жүжигт тоглох гээд цэцэрлэгээсээ чөлөө авчихсан. Тэрнээс биш би чинь 53 дугаар цэцэрлэгт данстай хүн. Жүжигт тоглох их гоё юмаа. Монгол хувцсаа өмсөх их сайхан санагдсан. Чингис хааны дүүгийн дүрд тоглож байгаа болохоор эхний үзэгдэл дээр гарч байгаа. Нэг их ядраагүй. Харин оройтож очоод унтах гэхээр манай дүү Yүлэн эмэгтэй байж яг л эрэгтэй хүүхэд шиг чанга дуугараад нойр хүрэхгүй үе байсан. Жүжгийн маань хамгийн сүүлийн үзэгдэл их гоё. Хаан аавыг оршуулдаг хэсэгт би тэсэхгүй уйлчихдаг. Сүүлийн үэзгдлийг гоё гэж хэлсэн маань учиртай. Яагаад гэвэл алтан ургийнхан цөмөөрөө цугларчихаад байгаа нь сайхан шүү дээ.
А.ТЭМYYЛЭН ЦАГААДАЙН ДYРИЙГ ААВТАЙГАА ХАМТ БYТЭЭЛЭЭ
Би долоон настай. Гэхдээ мэддэг, чаддаг юм маань долоогоос илүү. Атга нөж жүжигт тоглосон маань хамгийн баярт явдлуудын нэг. Жүжиглэх, монгол хувцсаа өмсөх гээд бүх юм таалагдсан. Хүн бүхэн сайн тоглоорой гэж захисан даа. Олны илтгэлийг биелүүлж л явна. Тэгэхдээ том хүмүүс сайн тоглолоо гэхийн оронд яасан хөөрхөн юм бэ гээд байдаг юм байна лээ. Би болохоор хөөрхөн нь гол биш. Сайн тоглох нь чухал гэж бодож байгаа. Зургадугаар сард сайн амарч аваад дараагийн тоглолтод гарна даа. Би чинь айлын ганц хүү болохоор аав ээж хоёр надад амь. Цаашид жүжигчин болно гэж бодож байгаа. Аав дэмжиж байгаа шүү. Харин ээж л эмч бол гэж шахах байх. Том болохоор өөр болж ч магадгүй. Атга нөж-д аав маань Цагаадайн дүрд тоглосон. Нэг дүр дээр аав хүү хоёр тоглосон гэхээр сонин байгаа биз дээ.
БЯЦХАН ЖYЖИГЧИН САЙН БАЙГАА
Дайн тулааны хэл үймээн, үл итгэх сэтгэлийн дэнс, маргаан дунд Чингис хааны Ууган хүү Зүч мэндэлдэг. Атга нөж жүжгийн энэ хэсэгт хоёрхон сартай Өлзий-Орших хүү тоглосон. Өнгөрөгч тавдугаар сарын 19-нөөс 27-ныг дуустал есөн удаагийн тоглолтыг хүү ядралгүй туулсан бөгөөд тун дажгүй байгаа гэж хамт тоглосон баатрууд ярьлаа. Бодвол ирэх сард сайн тоглох гэж өөрийгөө нөөж, ээжийнхээ мөөмийг хөхөж байгаа биз ээ. Харин бяцхан баатрууд түүнийг санаж байгаагаа ам уралдан ярьж байлаа.
Өнөөдрийн монгол сонин 104, 105/274, 275/
Ч. Yл-Олдох