Элсэн чихрийн үнэ огцом өслөө
Алтан тариа 1 гурил – 360-400
Алтан тариа дээд гурил – 460-500
Улаанбаатар 1 гурил – 350-380
Орос 1 гурил – 340-380
Улаанбаатар дээд гурил – 440-500
Хятад дээд гурил – 380-420
Цагаан будаа – 550-650
Шар будаа – 450-500
Арвайн гурил – 450-480
Шар тос – 3000
Масло /орос/ – 1500
Өөхөн тос – 850
Аарц – 900
Ээзгий – 1300
Нарийн хиам – 1900-2000
Утлагат хиам – 2100-2200
Зайдас – 2000
Чанамал хиам – 2100-2500
Өндөг/ш/ – 120
Монгол төмс – 600
Лууван-300-450
Манжин-350-500
Сонгино-400
Алим-900-1400
Усан үзэм-3000
Сүү /литр/-500
Ургамлын тос-1250-1450
Тараг/литр/-600
Үхрийн мах-2300-2600
Адууны мах-1750-1850
Тэмээний мах-1900-1950
Хонины мах-1850-2250
Ямааны мах-1950-2100 төгрөгийн үнэтэй байлаа.
Хүнсний захуудад элсэн чихрийн үнэ 14 хоногийн өмнө 600-650 төгрөгийн үнэтэй байсан бол өчигдрийн байдлаар 850-950 төгрөгийн үнэтэй болж огцом өсчээ. Харин бөөний үнээр элсэн чихрииг хүнсний захуудад 830 төгрөгөөр худалдаалж байна. Ингэж элсэн чихрийн үнэ огцом өсч байгаад иргэд бухимдаж байгаа аж. Зарим учир мэдэх хүмүүс элсэн чихрийн үнэ огцом өсч байгааг импортлогч
компаниудыг шахаж ганц компани дангаараа энэ бизнест ноёрхох гэсэн оролдлого гэж ярьж байна. Энэ талаар ямар байр суурьтай байгааг Шударга өрсөлдөөнийг зохицуулах газрын мэргэжилтнээс асуухад, манайх үүнийг хянаж зохицуулахгүй. Харин зах зээлд элсэн чихрийн бизнес хийж байгаа хүмүүс Хятадын элсэн чихрийг Бельгийн чанартай элсэн чихэр гэж худалдан авагчдыг мэхэлж бусад
импортлогчтойгоо шударга бусаар өрсөлдөж байвал үүнд хяналт тавьж зохицуулдаг гэсэн юм.
Дараа нь бид Монголын худалдаа, ажүйлдвэрийн танхимын ажилтнаас энэ тухай тодруулсан юм. Тэрбээр Манайх хүнсний бараа, бүтээгдэхүүн импортлогчдоо мэднэ. Түүнээс бус зөвхөн элсэн чихэр импортлогч тэдэн компани, аж ахуйн нэгж, хувь хүн байдаг гэсэн судалгаа манайд байхгүй. Бид мэдэхгүй гэсэн юм.
Харин Хүнс, хөдөө аж ахуйн яамны албаны хүнээс энэ талаар тодруулахыг хүссэн ч ийшээ ярь, түүнтэй уулз гэж хэдэнтээ хэлсэн ч тэд мэдэхгүй гэх ганцхан үгээр хариулж байсан. Харин тус яамны нэрээ нууцлахыг хүссэн нэгэн албан тушаалтан элсэн чихрийн бизнест ганц компани монополь эрх эдлэхээр зүтгэж буйг үгүйсгэсэнгүй. Харамсалтай нь ямар компани ингэж буйг хэлэхээс татгалзсан юм. Юутай ч элсэн чихрийн үнэ улам илүү өсч кг нь 1000 төгрөгөөс ч хол давах магадлалтай байгаа юм байна.
2006.06.2 Монголын мэдээ