Нөөцийн махыг хямдрууллаа
Килограмм мах 2000 төгрөг байсан бол энэ сарын 5-наас 1850-1900 төгрөг болж хямдрах аж.
Одоогоор нөөцөнд байсан үхрийн мах дуусч, голдуу хонины мах үлдээд байгаа гэнэ. Нөөцийн 2500 тн махыг худалдаалж эхэлснээс хойш өчигдрийн байдлаар 1200 тн үлдсэн байна. Энэ нь нэг сарын нөөц гэнэ. Нөөцийн махыг 132 цэгээр борлуулах юм.