ШТС-ууд халдлагад өртлөө

Ингэхдээ урьдчилан хэлэлгүй, гэнэтхэн яваад очсон гэнэ. Харамсалтай нь шалгалтанд хамрагдсан шатахуун түгээх 11 станц халдлагад өртөх магадлал өндөр байсан аж. Энгийн хувцастай цагдаа нар шатахуун түгээх станцын ойр орчимд зориудын үйлдэл хийхэд ажилчид нь ямар ч болгоомжгүй, дохиоллын систем заримд нь байхгүй байжээ.
Тухайлбал, тус дүүргийн 15 дугаар хороонд байрлах Алтжин-гийн ШТС-ын хамгаалалтыг хариуцан ажиллаж буй Ойл хамгаалалтын албаныхан дохиолол дуугараад байхад гарч ирэхгүй байжээ. Мөн Петровис-ийн 11 дүгээр ШТС-ын хамгаалалтынхан аюулын дохио дуугарч эхэлснээс хойш арав гаруй минутын дараа сая анзаарчээ. Уг нь дохиолол дуугарсны дараа 1-2 минутын дотор хамгаалагч ирэх ёстой аж.
Мөн зарим ШТС-д энгийн хувцастай цагдаа орж Өнөөдөр хэчнээн төгрөгийн орлого орсон. Бэлэн мөнгө чинь хэд байна гэж асуухад ажилчид нь бүх байдлаа тоочиж байжээ. Мөн өөрсдийн хэрэглэж байсан хутгыг ширээн дээрээ ил орхисон байх юм гэнэ.
Түүнчлэн дийлэнх ШТС-д холбоо барих утас байхгүй байсан аж. Дээрх байдлаас үзэхэд ШТС-ууд халдлагад амархан өртөх магадлалтай байгаа гэнэ. Уг нь хэд хэдэн ШТС-д жил дамжин халдлага гарсны дараа ХЗДХЯ-наас бүх ШТС-ыг дохиололд холбохыг үүрэг болгосон. Гэсэн ч бодит байдал ийм л байна.

2006.06.2 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button