Шведийн Засгийн газраас өр зээлийн дарамтад орсон бизнесийг урамшууллын хөшүүргээр дэмждэг

1980-аад оны дунд үеэс хойш өнөөг хүртэл хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг уриалан дуудах бодлогыг баримтлан хэд хэдэн шинэчлэлийг хийсэн. Тухайлбал, аж үйлдвэрийн салбар дахь томоохон компаниудыг өрсөлдөөнт зах зээлдээ нэвтрүүлснээр сүүлийн 12 жилд гадаадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгжийн тоо огцом өсч, нийт ажиллах хүчний 25 хувь нь тэнд ажиллаж байна.
2001 оноос Швед нь дэлхийн бусад орны нэгэн адил дотогш болон гадагш хөрөнгө оруулалтын урсгал уналтад орсон хэдий ч сүүлийн жилүүдэд байдал эргээд сайжирсан. 2002 онд дотогш хөрөнгө оруулалтын урсгалын хэмжээ 1.5 тэрбум доллар, 2003 онд хөрөнгө оруулалтын гадагш урсгалын хэмжээ 15.7 тэрбум долларт хүржээ.
Хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээг Югослав, Сенегал, Малайз, Хятад, Тунис, Польш, Чех, Аргентин, ОХУ зэрэг 40 гаруй оронтой байгуулсан.
2004 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар АНУ-ын компьютерын програм хангамж, техник хангамж, аж үйлдвэрийн бараа, үйлчилгээ, эрүүл мэндийн салбар дахь 1109 компанид 108 мянган хүн ажиллаж байгаа нь Швед дэх нийт гадаадын хөрөнгө оруулалт бүхий компанийн ажиллагчдын 20 хувийг эзэлж байна. Харин Финлянд, Английн хөрөнгө оруулалттай компаниудад ажиллагчдын тоо тус бүр 55000-д хүрч удаалж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтад хууль эрх зүйн орчин нөлөөлөх нь
Цахилгаан эрчим хүч, харилцаа холбооны салбарт шинэчлэлт хийсэн нь бусад салбарт ч нөлөөлж үнийг нь бууруулсан. Хэдийгээр шударга, үл ялгаварласан бодлого баримталж байсан ч барилга угсралт, хүнсний бүтээгдэхүүний худалдаа зэрэг гол салбарт цөөхөн хэдэн том компани ноёрхож, лиценз зөвшөөрлийн тогтолцоо нь хүнд суртал ихтэй, бичиг баримт бүрдүүлэлт нь олон шат дамжлагатай байсан юм.
Гадаадын банк, Даатгалын компаниуд, брокерийн пүүс, хамтарсан барьцаат зээлийн байгууллагууд Шведэд салбараа нээхийг хүсч, тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд дотоодын компани, байгууллагуудтай ижил хууль, эрхзүйн нөхцөлд ажиллах боломжийг олгосон. Түүгээр ч барахгүй зарим дотоодын компанийн хувьцааг гадаадынхан худалдаж авахыг хязгаарласан заалтыг цуцалсан.
Онцгой эрхийн зохицуулалтын хүрээнд Швед улсын Засгийн газар эм, тариа, согтууруулах ундааны салбарт зохицуулалт хийдэг. Энэ нь зарим талаараа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад бэрхшээл учруулсаар байна гэж тэд үзэж байна.

Өмчийн хамгааллын эрх
Өмчийн бүх хэлбэрийг төр засгаас сайтар хамгаалж өгдөг, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлж чаджээ. ЕХ-нд элсэн орсноор аж үйлдвэр, оюуны болон худалдааны өмчийн олон улсын гэрээ хэлэлцээрүүд, 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс олон улсын худалдааны тэмдгийн бүртгэлийн талаархи 1989 оны Мадридын хэлэлцээрт нэгдэн орсон.
Патент – 1973 оны Европын Патентын конвенцийн заалтуудыг зөвшөөрсөн гишүүн орнуудын нэгэн адил Европын холбооны хэлэлцээрээр хамгаалагддаг. Тус конвенцод Швед 1980 онд нэгдсэн. Эрхийн хамгаалал нь 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
Зохиогчийн эрх – 1971 оны Берн, 1961 оны Ром, Дэлхийн худалдааны байгууллагын оюуны өмчийн зэрэг хэд хэдэн олон талын гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон. Шведийн зохиогчийн эрхийн хууль нь компьютерын программ, мэдээллийн баазад тулгуурлан хамгаалагддаг.
Худалдааны нууцлал – Олон нийтийн зайлшгүй шаардлага гарсан үед Засгийн газар, эрх бүхий байгууллага эзэмшдэг хэдий ч өмчлөх эрхийн мэдээлэл нь Шведийн патент болон зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагддаг.

Ажиллах хүчин, цалин
Швед улс 4.4 сая орчим ажиллах хүчинтэй бөгөөд 80 гаруй хувь нь ажил эрхэлж байна. Цалингийн доод жишгийг тогтоодоггүй. Харин ажил олгогч болон ажил эрхлэгч хоёрын хамтын хэлэлцээрийн үр дүнд цалинг тогтоодог. Тус улсын цалингийн жишиг нь чадвар муутай боловсон хүчин, хөгжлөөр ойролцоо бусад орны ажилчдаас харьцангуй өндөр цалин авдаг бол туршлагатай, мэдлэгтэй сайн ажилчид нь бусад орны ажиллагчидтай харьцуулахад бага цалин авч байгаа юм.
Швед улс нь компанийн захирлын зөвлөл болон хөдөлмөрчдийн төлөөллийн эрх ашгийг харгалзсан, хоёр талын үр ашигтай ажиллах тогтолцоог эрэлхийлж хамтран тодорхойлсон хууль зүйн орчинтой. Компанийн идэвхтэй үйл ажиллагааг сайжруулах үүднээс зөв зохистой холбоо, олон нийтийн байгууллагын дэмжлэгтэйгээр бэрхшээлийг даван туулах менежментийг энэхүү хуулиар бас олгодог.

Татвар
Швед улсын компани аж ахуйн нэгжид оногдуулж буй татвар нь тун бага хэрнээ хувийн, амины татварын хэмжээ нь түүнээс харьцангуй өндөр. Иймээс дэлхийд энэ төрлийн татварын хэмжээгээр нэгдүгээрт орж байгаа юм. Түүнээс гадна хөгжингүй орнуудын татварын дээд хэмжээ 30-70 хувьд хэлбэлзэж байдаг ба Швед улсад орлогын татварын хэмжээ одоогийн байдлаар хамгийн өндөр байна.
Шүүмжлэгчид орлогын татвар өндөр байх нь ногдол хөрөнгө хуримтлуулах явц болон хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан-техникийн хөгжил дэвшил, ажлын байр шинээр бий болгоход сөргөөр нөлөөлж байна гэж үздэг
Бодит амьдралд татвар төлөлтийн гурван төрөл хэрэгжиж байна. Үүнд корпорацын нэгдлийн ашиг орлогод ногдуулах татвар, хувийн өмчид ногдуулах татвар ба нийгмийн хураамж ба өмчийн төрөл хэлбэрт ногдуулах татвар орно.
Хувийн өмчийн орлогын татвар төсөв бүрдүүлэлтийн 40 хувийг, харин корпорац нэгдлийн орлогоос авах татвар нь 10 хувийг эзэлдэг.
Улсын татварын тогтолцоог улам уян хатан, боловсронгуй болгоход төрийн байгууллагуудын зүгээс хүн амын тодорхой бүлэгт ногдуулах татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай. Үүнтэй зэрэгцэн хувийн орлого ба ашигт ногдуулах татварын хэмжээнд хөнгөлөлт үзүүлэх, хувийн орон сууц барих, хотын захад байшин, зуслан худалдан авахад зориулсан нийгмийн татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэл хамаарна. Орон сууцны шинэчлэл нь барилгын материал хангамж, үйлчилгээ үзүүлэх, эрүүл ахуйн болон цахилгаан тоног төхөөрөмж ашиглах чиглэлээр ажлын байр шинээр бий болгоход таатай нөлөө үзүүлнэ.
Швед улс бараг 60 улс оронтой орлогын татвар ба өмчийн давхардсан татварын асуудлаар гэрээ хэлэлцээр хийсэн.
Шведын төсвийн орлогын дийлэнх хэсэг нь дараахь байдлаар бүрддэг
41 хувь – төрийн болон засаг захиргааны байгууллагын орлогын татвар, хөдөлмөрийн хөлс, хувийн өмчөөс суутгах татвар, аж ахуй эрхлэлтээс олсон орлогын татвар
24 хувь -нэмүү өртгийн татвар
21 хувь -нийгмийн даатгалын хураамж
3.5 хувь -өмчид ногдуулах татвар

10.5 хувь -бусад төрлийн татвар
Хувь хүмүүс орлогын татвар улсад төлдөг. Мөн орон нутгийн засаг захиргаанд төлнө. Харин хуулийн этгээд зөвхөн нийгмийн орлогын татвар төлөх үүрэгтэй.

Нэмүү өртгийн татвар
1969 оноос эхлэн Швед улсад Европын орнуудын загвараар нэмүү өртгийн татварын бодлого хэрэгжиж эхэлсэн. Бараг бүх төрлийн бараа ба үйлчилгээнд нэмүү өртгийн татвар төлдөг. Швед улсад арилжааны үйл ажиллагаа явуулахад татвар төлнө. Үүнд үйлдвэрийн эзэд, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, барааны импортын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хүмүүс болон импортын бараа хамаарна. Бараанд ногдуулах нэмүү өртгийн татварын хэмжээний төвшин барааны үнийн 25 хувьтай тэнцүү байна.
Зарим нэг бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээнд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хоёр тариф байдаг. Хүнсний бүтээгдэхүүн, зочид буудлын үйлчилгээ ба зорчигч тээвэрлэх үйлчилгээнд 12 хувь, сонинд зургаан хувийн татвар тус тус ногдуулдаг. Тамхи ба архинаас авах татварын хураамж орлогын чухал эх үүсвэрийн нэг. Нүүрстөрөгч ба хүхэрт 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмүү өртгийн татвар ногдуулах болсон. Эдгээр шууд бус татварын зарим нэг нь сүүлийн хоёр жил мэдэгдэхүйц нэмэгдсэн.

Үр ашигтай хөрөнгийн зах зээл

Банкны салбар нь 1990 оны эхээр хямралд орсон тул түүний бүтцийг өөрчлөхөд хүргэж, улмаар хадгаламжийн банкууд арилжааны банкны хэлбэрт шилжсэн. Хадгаламжийг эрсдлээс хамгаалах тогтолцоонд 1996 онд шилжсэн. Хэрэв та Швед улсын банкинд 250000-аас дээш крон буюу 37500 ам.доллар хадгалуулсан бол таны мөнгийг батлан дааснаар банк дампуурч, эргэн төлөх чадваргүй болсон тохиолдолд буцааж өгдөг. Хууль журам, бүртгэл тооцооны тогтолцоо нь олон улсын жишигт нийцсэн, энгийн байдаг.
Шведийн банкны салбарын тайлангаас үзэхэд нийт хөрөнгийн чадавхи 2004 оны арваннэгдүгээр сард 4038 тэрбум крон (583 тэрбум ам.доллар) байна. Үүнд орон сууцны зээлийн компани, санхүүгийн компани, банкны эзэмшлийн бусад нэгжүүдийг тооцсонгүй. Хэрэв тэдгээрийг хамруулж үзвэл, нийт тайлан баланс 6104 тэрбум крон (881 тэрбум ам.доллар) хүрч байна.
Зээлийг гадаадын хөрөнгө оруулагчдад ямар нэгэн ялгаваргүйгээр олгодог. Засгийн газраас өр зээлийн дарамтад орсон, эсвэл үйл ажиллагаа нь урагшгүй байгаа зарим компани, аж ахуйн нэгжүүдэд урамшууллын хөшүүргээр бизнесийг нь дэмждэг. Аж үйлдвэр техникийн хөгжлийн үндэсний газар, Бүс нутгийн хөгжлийн сангаас тодорхой нөхцөлтэйгээр зээл олгодог.
Эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэрийн парк, ажлын байр бий болгосны урамшуулал зэргээр Бүсийн хөгжлийг дэмжих хөтөлбөр-ийг хэрэгжүүлдэг. Бүсчилсэн хөгжлийн дэмжлэг нь тус улсын нутаг дэвсгэрийн 2/3-ийг эзлэх хүн ам цөөтэй хойд хэсэгт голчлон анхаардаг. Шведийн Засгийн газраас баталсан судалгаа хөгжлийн хөтөлбөрийн урамшууллын дагуу Европын сан болон зарим орны салбар нэгжээ байгуулдаг.
Стокгольмын хөрөнгийн бирж дотоод, гадаадын хувьцааны хөрөнгө оруулалтад орчин үеийн нөхцөлд нээлттэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тус бирж хуулийн дагуу тусгай үйл ажиллагаа явуулдаг албан ёсны байгууллага юм.
Чөлөөт худалдааны бүс, боомтууд дээр гаалийн тусгай зөвшөөрөлгүйгээр, хугацааны хязгаарлалтгүйгээр бараа бүтээгдэхүүнийг хадгалах боломжтой ба харин жижиглэнгийн худалдаа хийхийг хориглодог. Чөлөөт худалдааны бүсэд бараа материалыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг. Шведэд Стокгольм, Гётеборг, Мальмё, Ионкопиний усан замын боомт бүхий чөлөөт худалдааны бүс үйл ажиллагаагаа явуулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button