Уран зохиолд дуртай хүн

Шинэ сууцанд орсон хүмүүс хажуудаа ямар айл байгааг мэдэх биш дээ.
Шинэ хөршүүдийнхээ нэгийг ч би таньдаггүй байлаа. Өглөө орцны хаалган дээр нэг хүн надтай их л найрсаг мэндлэв. Би мөн хариу мэндлээд явах гэтэл

-Таны хичээнгүй зарц Мюмин Экрем Озанер гэгч би билээ. Манайх яг танай дээр байдаг юм. Орой манайд орж ажаамуу гэж тэр гуйлаа.
Ингэж би Мюмин гуайтай санамсаргүй танилцав. Нэг орой хоолоо идсэний дараа бид тэднийд орлоо. Мюмин гуай намайг өөрийнхөө тасалгаанд орохыг урилаа. Шалнаас аваад тааз хүртэл пиг дүүрэн ном өрсөн ханыг хараад би мэгдэн гайхав. Би арай эндүүрсэн юм биш байгаа даа гэж дотроо бодлоо. Учир нь би энэ Мюмин гуайг баяжиж хөлжсөн догь эр байх гэж бодож байсан юм.

-Ухаалаг хүмүүст би хайртай юм шүү гэж тэр хэллээ.
Yг яриа нь битүүлэгдүү боловч юу гэхсэн билээ. Мюмин гуай надад бичсэн шүлгээ уншиж өглөө.

-За ямар байна? гэж асуув.

-Тун сайхан байна. Миний өгүүллэгүүд арай илүү юмуу даа гэж хэлэв. Дараа нь жүжгээ уншлаа. Би бүр цөхөрч гүйцээд байв. Уншиж байгаа зүйлээс нь хөндийрүүлэхийн тулд номын тавиур руу гараа сунгаж

-Уран зохиолын ажлаар нэлээд хэдэн жил оролдож байгаа боловч ийм баялаг цуглуулгатай номын сантай болж чадаагүй л байна гэж би хэллээ.

-Энд өрөөстэй байгаа бүх ном надад бэлгэнд ирсэн юм Мюмин гуай гайхуулав.

-Yгүй ерөө… Хэн бэлэглэсэн юм бэ?

-Эднийг зохиосон бүх зохиолчид миний танил билээ… Намайг тэтгэж шинэ юу л гарна, түүнийгээ бэлэглэдэг юм. Би нэг ном авч үзлээ. Нүүрний нь хуудсан дээр
Сайхан үерхлийн дурсгал болгож эрхэм Мюмин Экрем ах тандаа баривай. Фалик Рыфкы гэсэн бичиг байв. Фалик Рыфкы дурсгал болгон бичиж барьсан байхнээ. Yгүй мөн хөгийн юм даа.

-Би өөрөө худалдаа наймааны хүн. Харин энэ зохиолчид цөм миний найзууд юм шүү.
Дүүрэн ном…ном цөм дээр, нь гарын үсэгтэй аж. Номын тавиурт хааяа нэг доожоогүй нимгэн ном тааралдавч мөн л дурсгалын гарын үсэгтэй.
Гэнэт миний роман байхыг харлаа. Би тэр үед өөр нэрээр бичдэг байсан юм. Эхний нь хуудсыг сөхтөл Эрхэм хүндэт Мюмин Экрем гуайдаа хүндэтгэн барьсан Хасан Иекта гэж бичсэн байх юм. Миний уур дүрсхийгээд явчихав.

-Би таньдаггүй бол ном нь яалаа гэж надад байх вэ эрхэм ээ. Өчигдөрхөн манайхаар ороод гарсан гэв. Би юу ч хэлэлгүй бослоо.

-Маргааш орой, манайхаар морилон ороорой, би хүлээж байя гэж гарахдаа түүнд хэллээ.

-Тэгж түвэг удамз.. гэж тэр хариу өчив. Yнэхээр ч маргааш орой нь надад түвэг удлаа даа. Тэр этгээдийг ичээж түлье гэж би ямар нэг юм бодож сэдээд байв. Кофе цай уусны нь дараа би

-Таных шиг олон ном надад байхгүй, гэхдээ гарын үсэгтэй ном бас бий гэж хэллээ.

-Тун сайн хэрэг… Та ямар ямар

-За Наими надад юу гэж бичсэнийг үз дээ гээд Хайрлаж явдгийг учир өчүүхэн бүтээлээ баривай. Хүндэтгэж, гүнээ мэхийн ёсолсон тань боол Наими гэж уншлаа.
Би Мюмин гуайн царай яаж өөрчлөгдөх бол гэж ажиглаж байв.
Гэтэл тэр чив чимээгүй эргүүлж тойруулан үзэж байснаа

-Чиний энэ Наими гэдэг чинь кофе цайны наймаачин байх аа гэж гэнэт асуулаа.
Би мэл гайхаж орхив.

-Суут хүмүүсийн бүтээлээс танд бий юу? гэхэд нь би гараа явуултал Фауст тааралдлаа.

-За, энэ Гёте байна. Хасан дүүдээ гэж бичсэнийг нь хараа гэхэд

-Хэний зохиол гэж чи хэлэв ээ? гэж тэр асуув.

-Гётегийн…

Мюмин гуай алгаараа хацраа үрснээ

-Гёте…Гёте..Гёте гэж давтан хэлээд, аа тийм, санаж байна. Тэр залуу чинь нэг үе Дож машины борлуулалт эрхэлдэг хүн байсан л даа гэв.

…Тэгээд би цагдан сэргийлэхийн анги дээр сая ухаан ортол Шекспирийн салбарч орхисон боть гарт минь байв.

-Энэ танхай этгээдийг цээрлүүлэлийг би шаардаж байна гэж Мюмин гуай над руу дохиж байлаа.

-Юу болсон юм бэ. Яасан юм бэ? гэж цагдаагийн дарга надаас асуув. Би Шекспирийн зурагтай номыг түүнд сарвайв.

-Энэ сахалт чинь хэн бэ гэж тэр дарга асуулаа.

-Шекспир

-Аан, гадаадын хүн болж таарах нь ээ.

-Англи хүн

-Ямар ажилтай хүн бэ

-Яруу найрагч

-Хаана суудаг вэ…Яагаад та энэ хүнтэй холбоо сүлбээтэй болсон юм бэ гэснээ дарга хоёр цагдаадаа хандаж

-Эд нарыг улс төрийн сэргийлэхэд хүргэж өг, бид ийм хэрэг эрхэлдэггүй нь тэр.

АЗИЗ НЕСИН /Турк/

Өнөөдрийн монгол сонин 104, 105 /274, 275/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button