Р.Амаржаргал хүүхдүүдийг баярлуулав
64-р тойргийн сонгогчид, хүүхэд багачуудын оролцох дуртай уг баярыг өмнөх жилүүдэд хөл бөмбөгийн талбай дээр зохиож хүүхэд багачуудыг тоглуулан тэмцээн уралдаан зохиодог байсан бол энэ жил цаг агаарын нөхцлөөс шалтгаалан Төмөр замын соёлын ордонд хийжээ.
Энэ үеэр эрхэм гишүүн тойргийнхоо сонгогчидтой уулзаж хийж буй ажлаасаа танилцуулан тэдний санал хүсэлтийг сонсож хүүхэд багачуудад баярын бэлэг өгдөг уламжлалтай билээ. Өнөө жил мөн Төмөр замын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид тоглолтоо толилуулж, орлого багатай айл өрхүүдэд тусламжийн бараа түгээлээ.
Р.Амаржаргал гишүүний хувьд сонгогчидтойгоо байнгын харилцаатай, нээлттэй ажиллахад иймэрхүү хэлбэрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой гэж үздэг юм.
/Оллоо.МН/