Галт зэвсгийн гохны цоож

Жишээ нь Австри болон Германы зарим муж улсад галт зэвсгийг хадгалахдаа гохны цоожийг хэрэглэхийг журамласан байдаг бол АНУ-ын Калифорин муж улсад ангийн бууг тусгай лицензгүй тохиолдолд зөвхөн ангийн клубт хадгалуулахыг хуульчилсан байдаг байна. Мөн ОХУ-д галт зэвсэг бүхий зорчигчид тээврийн хэрэгсэлээр зорчихдоо гохны цоож хэрэглэх тухай журам мөрдүүлхээр бэлтгэгдэж байна.

Үр дүнтэй энэ арга хэмжээг манай орны нөхцөлд хэрэгжүүлэх нь өнөөгийн хуулийн хэрэгжилтийг сахин биелүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Монгол Улсын Галт Зэвсгийн Хуулийн хүрээнд ан агнуур, спорт- сургалт, цуглуулгын зориулалтаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд галт зэвсэг ашиглах болон өмчлөх явдал улам бүр ихсэх хандлагатай байна. Монгол Улсын Галт Зэвсгийн Хуульд Галт зэвсгийг хадгалах тухай 11 дүгээр зүйлд
11.1. Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд, өөрийн оршин суугаа гэр сууцандаа сумнаас тусад нь хадгална.
11.2. Харуул хамгаалалт, спорт-сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөх хуулийн этгээд галт зэвсгийг тусгай зориулалтын шүүгээнд, сумнаас тусад нь хадгална.
11.3. Арав ба түүнээс дээш тооны галт зэвсгийг аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд, зориулалтын шүүгээнд хадгална.
11.4. Галт зэвсгийг хаясан болон бусад байдлаар үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор түүнийг бүртгүүлсэн цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ
гэж заасан бол Галт зэвсэн авч явахад тавих шаардлагын тухай 17 дугаар зүйлд
17.1. Галт зэвсгийг агаарын хөлөг, усан онгоц, галт тэрэг, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр авч явахад хөлгийн болон галт тэрэгний дарга, эсхүл жолоочид хадгалуулна.
17.2. Хот, суурийн газарт нийтийн тээ врийн хэрэгслээр галт зэвсэг авч явахыг хориглоно.
17.3. Галт зэвсгийг гэрчилгээний хамт авч явах ба аюулгүй байдлыг хангаж, сумнаас тусад нь зориулалтын гэрэнд хийсэн байна
гэж тус тус тусгажээ.
Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх явцыг улам бүр сайжруулах үүднээс галт зэвсэгт гохны цоожийг ашиглаж хэвшүүлэх нь амьдралаас урган гарч байгаа зайлшгүй шаардлага юм.
Манай орны нөхцөлд уг цоожыг үйлдвэрлэх техникийн боломжгүй учир гадаадаас импортоор хямд үнээр оруулах шаардлагатай байгаа ба LE-22-4115 моделын Тайванд үйлдвэрлэсэн цоож нь илүү тохиромжтой бөгөөд бүх төрлийн буунд таардаг (универсал), үнийн хувьд харьцангуй хямд бөгөөд 8 орчим ам. доллараар импортлох юм. Гадаад орнууд өөрийн зах зээлд дээрхи цоожыг 20 орчим ам. доллараар борлуулдаг байна.
Энэ цоож нь дэлхийн олон оронд ашиглагддаг бөгөөд поликарбонатын өндөр даралтат технологоор хийгдсэн тул зурагдах, өнгө будгаа алдах, температур болон доргилтонд эвдрэхээс онцгой хамгаалагдсан, түлхүүрүүд хоорондоо таардагаас хэрэглэхэд тохиромжтой зэрэг олон сайн талтайгаа харуулжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button