Оюуны их наадмын өрсөлдөөн ширүүсч эхэллээ
Эрэгтэй шатарчдаас Их мастер Б.Хатанбаатар, Б.Баярмандах нар хожиж Н.Төвсанаа тэнцэн, З.Бямбаа хожигджээ. Эмэгтэй шатарчдаас Д.Янжиндулам, Б.Анхчимэг нар хожиж Б.Мөнгөнтуул тэнцсэн байна.
Арав дахь тавилд эрэгтэй шатарчид Уэльс, эмэгтэй шатарчид Энэтхэгийн багтай оноолт таарчээ. Манай улсын шатарчдыг хувийн үзүүлэлтээр Их мастер Б.Хатанбаатар 6 тоглолтоос 4.5, ФИДЕ мастер Д.Янжиндулам 7 тоглолтоос 5, Их мастер Б.Мөнгөнтуул 8 тоглолтоос 5.5 оноогоор тэргүүлж байна.
Эрэгтэйчүүдийн тэмцээнийг Армен 26.5, Хятад 25.5, Франц 24, Орос 23.5 оноогоор, эмэгтэйчүүдийг Украин-21,Орос-20.5 Гүрж 19 оноогоор хошуучилж байна. Манай улсын эрэгтэйчүүдийн баг 65 дугаар байрт, эмэгтэйчүүдийн баг 16 дугаар байрт тэмцээнээ үргэлжлүүлж байна.