СЭЗДСургууль өргөтгөлийн шинэ байр-Бизнес эдийн засгийн хөгжлийн төв байгуулахаар шийдлээ.

1-р давхартаа олон улсын хэмжээний конференц зохион байгуулах хурлын танхим, семинар, хэлэлцүүлгийн өрөөнүүд, 2-р давхарт оюутнуудын чөлөөт цагийг өнгөрөөх соёл, олон нийтийн зориулалттай танхим, 3-р давхарт иж бүрэн электронжуулсан лекцийн танхимууд, 4-р давхарт интернэт төв, электрон каталогит номын сан, бизнесийн мэдээллийн төв… гэх мэтээр барууны өндөр хөгжилтэй сургуулиудын жишигт нийцсэн шилэн байр барихаар зураг төслөө гарган ажилдаа орж эхлээд байна.
Хамгийн сонирхолтой нь тус сургуулийнхан энэхүү иж бүрэн цогцолбор барилгаа сургуулийнхаа оюутнууд, төгсөгчид, боловсролын салбарт хөрөнгө оруулах бизнесийн байгууллагууд, хувь хүмүүсийн хандив тусламжтайгаар барихаар төлөвлөжээ.

Барууны шилдэг сургуулиудын амжилттай яваа төгсөгчид нь эргээд сургуульдаа хандив өргөдөг, компанийхаа нэрэмжит анги танхимуудыг байгуулдаг, өөрийн нэрэмжит тэтгэлэг олгодог зэрэг туршлагаас нэвтрүүлэх гэж байгаа нь манай боловсролын салбарт анхных нь болох гэж байна.

(Olloo.mn)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button