Хушны самар хилээр гаргахад бэлдэж байна


Хушны самар боловсруулах үйлдвэр барихаар манай үндэсний нэгэн үйлдвэрлэгч МЭЭД компани ажиллаж байна. МЭЭД компани нь 2005 онд АНУ-ын нэг, Монголын хоёр иргэний хөрөнгө оруулалттай байгуулагдсан бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь хөдөө аж ахуйн эрчимжсэн үйлдвэрлэл, мэргэжлийн зөвлөгөө өгдөг байгууллага юм байна. Хэрэв энэ үйлдвэр баригдсан тохиолдолд нийгэмд нийтдээ 60 гаруй хүний ажлын байр бий болгох бөгөөд байгалийн самарыг боловсруулах эцсийн хэрэглэгчдэд хүргэхэд оршиж байгаа аж. Байгаль хамгаалах үйл ажиллагаанд төрийн байгууллага, орон нутгийн хүмүүс болон хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах бололцоотойг харуулах гэж төслийг хэрэгжүүлэх гэж байгаа аж.

МЭЭД компани захирал Ө.Дашнямын ярианд анхааралаа хандуулна уу?

үideo1

Төслөөс Монголд үйлдвэрлэв гэсэн бас нэгэн брэнд гадаад зах зээлд гарах бөгөөд байгалийн дагалдах баялгийг зөв зохистой ашиглах журам ямар байдлаар байвал хамгийн зохистой болох талаар загвар бий болгох зориолготой юм байна. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө хамтран ажиллах нөхөрлөлийг байгуулах юм байна. Энэ нөхөрлөл нь өнөөдөр нийгэмд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд байгаль хамгаалах үйл ажиллагаанд аль болох олон хүнийг татан оролцуулахын тулд эдийн засгийн хөшүүргийг бий болгоход оршиж байгаа аж. Мөн самар боловсруулах үйл ажиллагааг явуулснаар байгалийн нөөцийн менежментийг улам сайжруулан, орон нутгийн хүн амын орлогын бас нэгэн эх үүсврийг бий болгох гэж зорьж энэхүү ажиллаа төлөвлөөд хэрэгжүүлэх шатандаа явж байгаа аж. Манай улсын хэмжээнд Хан Хэнтийн нуруу, Архангай,Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт хушны самар нөөц байгаа аж. Монгол улсын хуулинд Хушны модыг огтлон тайрахыг 1995 оны хуулиар хорьсон байна. Өнгөрсөн 2005 онд хушны үрийг ашиглаж болохгүй гэсэн судалгаа гаргасан ажээ. Ямартай ч дээрх компани өөрийн энэхүү самар боловсруулах үйлвэрлэлээ хэрэгжүүлээд үр дүнд хүрвэл гадаад экспортлохоор зэхэж байгаа юм байна.

Т.Оргил /olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button