НХХЯны нээлттэй мэдээллийн өдөрлөг болж байна
гараар хийсэн бүтээл, мэргэжлийн сургалтын төвийн танилцуулга суралцагчдын хийсэн урлан, дүүргүүдийн нийгмийн халамжийн газрууд өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилж байгаа. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төвийн захирал Д.Бямбаагаас тодруулсан юм. Бичлэгээс үзнэ үү
үideo1
Хэдийгээр хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гараар хийсэн бүтээлүүд үзэсгэлэн худалдааны үеэр тавигдсан байсан ч чанар болон хийцийн хувьд эдэлгээ даах нь харагдаж байсан.
Нээлттэй мэдээллийн өдөрлөгийн үеэр олон нийтийн анхаарлыг хамгийн ихэээр татаж байсан хэсэг нь үнэ төлбөргүйгээр хүний үс засаж, бариа засал хийж сонирхсон зарим хүнд анхан шатны мэдлэг олгож байсан.
Мөн дүргүүдийн халамжийн газрууд үйл ажилллагаагаа олон нийтэд сурталчилахын зэрэгцээ, иргдэд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлж байсан. Энэхүү нээлттэй мэдээллийн өдөрлөгт ирснээр та үсээ засуулаад, алжаал тайлах бариа засал хийлгээд ажилд ч орох боломжтой байсан. Мөн нийгмийн даатгалын талаар асуудалтай бол маргаашийн нээлттэй мэдээлийн өдөрлөгт ирээрэй. Хэрэв та маргааш ирвэл таны нийгмийн даатгалын асуудлыг ямар нэгэн явдал чирэгдэл гаргалгүйгээр шуурхай шийдвэрлэж өгөхөө зохион байгуулагчид амлаж байсан.
Ганган хээнцэр охид бүсгүйчүүдэд хандан нэгэн зүйлийг сонирхуулахад нээлттэй мэдээлийн өдөрлөгийн үеэр гоёлын даашинз, нэхмэл цүнх, сүлжмэл ээмэг зүүлтний хослол тун хямдхан байсан.
А.Баярмаа Оллоо.МН