Нийслэлийн прокурорын газрыг тоносон этгээдүүд ял сонсов
2005 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр тус газрын 102 тоот өрөөнд байдаг төмөр шүүгээг эвдэж, 37 сая 630 мянган төгрөг1310 ам доллар, 80 мянган төгрөгийн гар утас, зэрэг 38 сая 929 мянган төгрөгийн эд зүйл, бэлэн мөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан хэрэг үйлдсэн билээ. А. Ариунцэцэг нь энэ хэрэгт хамжигчаар оролцох үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын нутгийн зөвлөлийн нарийн бичгийн даргын сонгуульт ажлыг хашдаг байсан аж.
Дээрх хэргээс гадна нэгэн иргэнээс 2004 оны 12 дугаар сард дөрвөн сая төгрөг, Т.Туулын 800 мянган төгрөг, М.Баасанжавын дөрвөн сая төгрөгийт тус тус өсгөж өгье гэж хуурч мэхлэх аргаар авч хохироосон байна. Мөн М.Цэцэгмаа гэгч этгээд мөнгө хулгайлсан болохыг мэдэж байсан ч таван сая төгрөгийг нь авч энэ хэргийн хамсаатан болжээ. Энэ хэргийгсаяхан Нийслэлийн шүүх авч хэлэлцжээ. Шүүх хуралдааныг Нийслэлийн шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Б.Сарантуяа даргалан явуулж шүүгч Д.Цэвээнцэрэн, А.Чимэдцогзол нар шүүсэн аж. Хурлаар ажил дээрээ архи ууж хариуцлага алдсан Х.Даваацэрэнд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс оногдуулсан тэнсэн харгалзах ялыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд нь буцаажээ. Мөн анхан шатны шүүхээс оногдуулсан Н.Сүхбаатарыг 11 жил, А.Ариунцэцэгийг 10 жил нэг сар хорих, М.Цэцэгмааг хоёр сая 40 мянган төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээсэн байна.
2006.06.3 Монголын мэдээ