Хөгжлийн бэрхшээлтэй иргэд жанжны талбайг байлдан дагуулав

Өдөрлөгийг нээж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд үг хэлсэн. Тэрбээр, хөдөлмөрлөх нөөц зохистой бүрдээгүй, ажилгүйдэл дагасан ядуурал ихтэй, нийгмийн даатгалын тогтолцоо өнөөгийн шаардлагаас хоцорсон, нийгмийн халамжийг зохих эздэд нь чанартай, тогтмол үзүүлэх ажил шаардлагад хүрээгүй, нийгмийн хамгааллын шинэ хуулиудыг орон даяар хэрэгжүүлэх зэрэг тулгамдсан нарийн төвөгтэй олон асуудал байгаа гэдгээ хэлсэн юм.
Нээлттэй өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өчигдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Харин өнөөдөр Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар их жанжны талбайд үйл ажиллагаагаа танилцуулах аж. Энэ нээлттэй мэдээллийн өдөрлөгтХарааг/й хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийнхэн өөрсдийн хийсэн монгол гэр, хувцас, араг савар, зэргийг дэлгэн үзүүлсэн байсан.
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олон ч тэднээс дутсангүй, хийсэн бүтээснээ танилцууллаа. Тус үйлдвэрийнхэн хөл, гар, чөмөгний яс зэрэг бүтээгдэхүүнүүд ч бас тодорхой үнэтэй байсан. Талбай дээр болсон нээлттэи мэдээллиин өдөрлөгийн үед хараагүй хүмүүст зориулсан Нууц товчоо, Англи хэлний цагаан толгой зэргийг баррель үсгээр хэвлэснээ олон нийтэд дэлгэн үзүүллээ. Мөн хараагүй хүмүүс үнэгүй массаж хийж олон нийтэд үйлчилж байсан.

2006.06.3 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button