Цагаан толгойн алтны, Нарийн сухайтын нүүрсний уурхайд юу л болоод байна даа

Газрын хэвлийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний эргэлтэд хяналт тавих тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байгалийн үнэлгээний тухай, Усны тухай, Химийн хорт бодисоос хамгаалах тухай, Хөдөлмөрийн тухай, Барилгын тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, стандартын хэрэгжилтэд шалгалт хийлээ. Эхлээд Эм жи эйч ХХК-ийн Цагаан толгойн алтны баяжуулах үйлдвэрт илэрсэн зөрчлийн талаар өгүүлье.

Эм жи эйч ХХК-ийн Цагаан толгойн алтны баяжуулах үйлдвэр
Эм жи эйч ХХК өөрийн хөрөнгөөр алтны үндсэн ордын хайгуулын ажлыг хийж, нарийн техник, технологитой Олон овоотын алтны баяжуулах үйлдвэрийг барьж байгуулжээ. 2005 онд энэ үйлдвэр 985.94 мянган тн хөрс хуулж, 1 гр/тн-оос дээш агуулгатай 114.2 мянган тн хүдэр, 81.0 мянган тн ядуу агуулгатай хүдэр олборложээ. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрийн техник, технологийн горим, үйлдвэрийн хэвийн ажиллагаа зүгшрээгүй, байгаль орчин, хөдөлмөрийн харилцааны зарим асуудал бүрэн шийдэгдээгүй байна.

Байгаль орчны хяналтын чиглэлээр
Усны тухай, Газрын тухай хуулийн дагуу үйлдвэрийн ажилчдын тосгон, Мандал-Овоо сумын Баянхошуу багийн төвийн ус хангамж, үйлдвэрийн ус хангамжид ашиглах худагт хамгаалалтын бүс тогтоогоогүй, усны тоолуургүй, халуун ус болон угаалгын газрын бохир усыг зайлуулах цооногийг зохих журмын дагуу байгуулж, тохижуулаагүй нь дээрх хуулиудын Ашиглах усны хэмжээ болон усны нөөцөөс авч ашиглах хэмжээг бодитой тооцох заалтыг, ахуйн болон химийн хортой бодис бүхий хог хаягдлыг зайлуулах, булшлах цэгийг сумын Засаг даргын захирамжаар тогтоогоогүй нь Ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлын тухай хууль, аж ахуйн хаягдлын овоолго хийх талбайн суурь бэлтгэх ажлыг чанаргүй хийсэн, нягтруулж, тэгшлээгүй, хальс нь бөөгнөрсөн, жигд биш дэвссэн нь бохирдолтоос хамгаалах арга хэмжээ болж чадаагүй, эдгээр нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн заалтыг зөрчсөн хэрэг болж байна. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланд усны эх үүсвэрийг хамгаалах, ахуйн хог хаягдал, бохир ус болон химийн хортой бодисын хаягдлыг зайлуулах, ослын үед химийн хортой бодис бүхий цутанг зайлуулах хадгалах, аюулгүй болгох, нөхөн сэргээлтийн талаар тодорхой тусгаагүй, химийн хортой бодисын зөвшөөрөгдөх агууламжийн талаар дутуу, буруу орсон байгаа зэрэг нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн байна.

Хөдө лмөрийн харилцаа, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хяналтын чиглэлээр
Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээг нэг загвараар хийсэн, шохой олборлох, шатаах хэсэгт байнга ажилладаг хүмүүстэй хөлсөөр ажиллах гэрээ хийсэн нь зүй бус бөгөөд уг гэрэээнд ажиллагсдад олгох ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл, аюулгүй ажиллагааны зааварчлага, ослоос сэргийлэх арга хэмжээ, судлан бүртгэх асуудлыг зохицуулаагүй орхигдуулсан, баяжуулах үйлдвэрийн ажлын зургийг хянуулж батлуулаагүй, ажлын байранд хийсэн хэмжилт шинжилгээгээр байгалийн гэрэлтүүлэг хүрэлцээгүй, зохиомол гэрэлтүүлэг 8.5-23.0 дахин бага, өрмийн машин, тээрэм бутлуур, лабораторийн сорьц бутлах хэсэгт дуу шуугиан эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10-25 дба-аар их, бутлан нунтаглах цех, лабораторийн сорьц бэлтгэх өрөөн дэхь тоосжилт эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 8.5 -81.0 дахин их байгаа, алтны хүдрийн болон шохойн ил уурхай, шохой шатаах баюунд цаг уурын тохиромжгүй нөхцөлд ажиллагчдад ажлын хувцас солих, амрах, дулаацах, хооллох зэрэг ахуй хангамжийн байрыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн бариагүй, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн газардуулгын схем, зураггүй, мэргэжлийн байгууллагаар даацын баталгаажилт хийлгээгүй, тоног төхөөрөмж ашиглах аюулгүй ажиллагааны заавар гаргаагүи, паспорт хөтлөөгүй зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн олон заалтыг зөрчсөн байна.

Барилгын хяналтын чиглэлээр
Баяжуулах үйлдвэрийн зураг төсөл нь инженерийн тооцоогүй, газар хөдлөлийн үед авах арга хэмжээг тусгаагүй, улсын экспертизийн албаар хянуулж, баталгаажаагүй, орчуулга тайлбаргүй, металл хийц элементийн зургууд нь тайлбаргүй, залгаас, холбоос, бэхэлгээний хийцлэл нь шаардлага хангахгүй, гагнаас дутуу хийсэн, тоног төхөөрөмжийг суурилуулж бэхэлсэн боолт нь дутуу, сул, мөн металл каркасын бэхэлгээ дутуу, зурагт заагдсанаар гүйцэтгэгч байгууллага угсралтын явцад хийж гүйцэтгээгүй, багана, дамнуургын холбоос бэхэлгээ дутуу, олон барилгын ерөнхий төлөвлөгвө, тэдгээрийн зай хэмжээний зураг байхгүй, барилгын үндсэн хийцлэлийн зургийг улсын экспертизээр оруулж баталгаажуулаагүй, барилгын 12-17 метр өндөртэй металл багануудын угсралтыг дутуу бэхэлсэн, холбоос муу, зарим газар бэхлэгдээгүй, савлалт үүсэх нөхцөл бүрдсэн, металл хийц элементүүд, багана, балк, холбоосны гангийн марк, сертификат нь лабораторийн дүгнэлтгүй байв. Металл хийцийг ямар төрлөөр гагнасан нь тодорхойгүй, гүүрэн краныг яаж суурилуулсан, түүний зам, металл хийцийн бэхэлгээг яаж угсарсан тухай акт үйлдээгүй, уурын зуух, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг угсарч шалгасан актыг мэргэжлийн байгууллагаар хянуулж баталгаажуулаагүй, барилгын үндсэн хийц элемент болон бусад ажлыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаархи ил, далд ажлын актыг зохиогчоор хянан баталагаажуулаагүй байлаа. Барилгын үндсэн хийц элемент, геодезийн нарийвчилсан хяналт хийлгээгүй, тэг тэнхлэгийн -акт нь баталгаагүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, талбайн зохион байгуулалтын зураг төсөлгүй, үйл ажиллагаа явуулах зааварчилгаа, дүрэм байхгүй, инженерийн шугам сүлжээний зураггүй, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг хэрхэн гүйцэтгэсэн нь тодорхойгүй, холбоо, цахилгааны утасны ил оролт, гаралтыг замбараагүй угсарсан нь холбогдох хууль, дүрмийн олон заалтыг зөрчсөн хэрэг болж байна.

Химийн хорт бодисын ашиглалтын чиглэлээр
Тус үйлдвэр онцгой хортой химийн бодис болох циант натри, онцгой идэмхий химийн бодис-хүхрийн хүчил, давсны хүчил, азотын хүчил, идэмхий натри, баяжуулах бодис-фолькулянт зэрэг хэд хэдэн нэрийн химийн бодисыг иххэмжээгээр хэрэглэдэг. Үйлдвэрийн технологийн үндсэн зарчим нь уусган баяжуулах арга бөгөөд уусгагч хортой бодис болох циант натрийг хэрэглэж байна.
Хэдийгээр тусгай зөвшөөрлийг БОЯ-наас авсан боловч онцгой хортой, онцгой идэмхий химийн бодис импортлох, ашиглахад Химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөл-ийн дүгнэлт гаргуулаагүй, мөн тусгай зөвшөөрлийн хуудсан дээр холбогдох хүмүүсээр гарын үсэг зуруулаагүй нь Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн заалтыг зөрчсөн байна. Харин химийн бодис хүлээн авах, зарцуулах бүртгэлийг дамжлага дундын журналд өдөр тутам хөтөлж, тайланг cap, улирал, жилээр гаргасан байлаа. Химийн бодистой харьцах аюулгүй ажиллагааны дүрмийг лаборатори, дамжлага бүрээр боловсруулан гаргаж баталгаажуулсан, бодис тус бүр аюулгүй ажиллагааны заавартай байв. Онцгой хортой химийн бодис-циант натрийг хадгалах агуулахыг цианидын уусмал бэлтгэх савны дэргэд, зориулалтын дагуу бетонон шал, ханатай барьж, циант натрийг хүлээн авах хаалга, уусмал бэлдэх сав руу уг бодисыг гаргах хаалгыг тус тусад нь хийсэн нь химийн бодис хадгалах шаардлагад нийцэж байна. Бусад химийн бодисыг төмөр контейнерт төрөлжүүлэн хадгалж байв.
Үйлдвэрлэлийн технологийн дамжлагад хэрэглэсэн химийн бодисын зарим нь бүтээгдэхүүнд шингэж, зарим нь үйлдвэрийн хаягдал гэж нэрлэж байгаа усыг нь шахаж авсан шаварлаг хэсэгт /кек/ шингэн үлдэж, хаягдлын далангаар зайлуулж байна. Энэхүү хаягдал шаварлаг хэсэг /кек/ нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлэх гол зүйл учир хаягдлын далан нь маш өндөр төвшинд байх шаардлагатай юм. Гэвч өнөөдрийн байдлаар уг хаягдлын даланг батлагдсан инженерийн зураг төсөлгүйгээр, ирээдүйг харсан оновчтой шийдэлгүйгээр барьсан нь ноцтой дутагдал юм. Иймээс энэхүү хаягдал шаварлаг хэс/кек/-гийн нөлөөгөөр байгаль орчин бохирдох, ялангуяа хөрс, ус цианы ионоор бохирдох нөхцөл бүрдээд байгаа нь Геологийн төв лабораторид хийсэн шинжилгээнээс харагдаж байна. Энэ оны 1-3 дугаар сард хийсэн шинжилгээгээр хаягдлын далангаар зайлуулж байгаа шаварлаг хэсэгт /кек/ агуулагдаж байгаа цианы ионы хэмжээ 0.5-4.5 мг/л, шаварлаг хэсгийг /кек/ нь авсан эргүүлэн ашиглаж байгаа хаягдал усан дахь цианы ионы хэмжээ 59.0-119.5 мг/л байна.Үйлдвэрийн технологийн дамжлагад ашигласан усыг хаягдал байдлаар дахин эргүүлэн ашиглаж байгаа боловч түүнд агуулагдах цианы ионыг багасгахгүйгээр хаягдал кек дэхь цианы ионы хэмжээг багасгах боломжгүй тул нэмэлт цэвэрлэгээ хийх арга хэмжээг авах шаардлагатай байна. Үйлдвэр болон ажилчдын тосгон барихдаа байгаль орчны суурь судалгаа ялангуяа газрын доорхи усны нөөц, салхины зонхилох чиглэл, дундаж хурд, хөрс, ургамлын талаар урьдчилсан судалгааг хангалтгүй хийснээс байршлыг оновчтой сонгож чадаагүй байна. Ундны ус ховор нутагт үйлдвэр байгуулахдаа усны судалгааг хангалтгүй хийснээс ажилчдын унданд ашиглаж буй ус бохирдох, нөөц нь хүрэлцэхгүй болох аюул байна. Том үйлдвэрүүдийн барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад хүлээн авах зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохгүй цаг алдаж байна, үүнд тавих орон нутгийн хяналт ч хангалтгүй байна. Эм жи эйч ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн алт уусгах технологийн процесст онцгой хортой химийн бодис циант натрийг ашиглаж, бохирдсон хаягдал усыг байгальд хаялгүйгээр, битүү циклээр ашиглаж байна. Хаягдаж байгаа кек дэхь химийн хорт бодисыг багасгах нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэй байна. Эм жи эйч ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдлын даланг инженерийн шийдэлтэй зураг төслөөр, стандартын дагуу яаралтай барихгүй бол одоогийн далан ойрын хугацаанд үйлдвэрийн хаягдал шаварлаг хэсгээр дүүрч, байгаль орчин ялангуяа ус, хөрс ихээхэн бохирдох, салхиар дамжин бохирдолтын хүрээ байнга нэмэгдэж болзошгүй байна.

Чин хуа мак ХХК-ийн Нарийн сухайт нүүрсний уурхайд илэрсэн зөрчлийн талаар
Тус компани 2005 онд хийсэн хяналт шалгалтын үед тавьсан 1.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулах арга хэмжээ аваагүй байна. Энэ компани мөн ЗТАЖ-ын Сайдын энэ оны 39 тоот тушаалаар батласан Улс хооронд ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулаагүй ажээ.

Байгаль орчны хяналтын чиглэлээр
Байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь туйлын хангалтгүй байна. Ус ашиглах тухай дүгнэлт гаргуулаагүй нь Усны тухай хууль уурхайг тосгоны зураг төсөлд мэргэжлийн байгууллагаар экспертиз хийлгээгүй нь Газрын тухай хууль, ахуйн хог хаягдлыг зайлуулах цэгийг сумын засаг даргын захирамжаар тогтоосон цэг нь Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийг зөрчжээ. Нарийн сухайтын нүүрсний ордыг ил уурхайгаар ашиглах ТЭЗҮ-г 2005 онд боловсруулсны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тодотгол хийгээгүй нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, нүүрсний ордыг ил уурхайгаар ашиглах явцад шүүрсэн гүний усны бохирдолтыг арилгахгүй, хаяж байгаа нь Усны тухай, уурхайн шүүрэлтийн усанд ус ашигласны төлбөр ногдуулахгүй байгаа нь Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай, авто зам байгуулах явцад үүссэн карьерийг нөхөн сэргээж хүлээлгэн өгөөгүй нь Тазрын хэвлийн тухай, тосгоны ундны усны худагт шинжилгээ хийхэд аммиак, натри илэрсэн, фторын хэмжээ ЗА-с давсан нь УСТ 900-92 стандартыг зөрчжээ.

Барилгын хяналтын чиглэлээр
Тосгоны ерөнхий төлөвлөгөө байхгүй, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилга байгууламжийн зураг төсөлгүй, экспертиз хийлгээгүй нь Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, ашиглаж байгаа 54 км урт зам засвар арчлалтын ажлыг БНбД, стандартын шаардлагын хэмжээнд тогтмол гүйцэтгэхгүй байгаа нь Авто замын тухай хууль-ийг зөрчсөн хэрэг юм.

Геологи уул уурхайн хяналтын чиглэлээр
-УМХГ-ын улсын байцаагч нарын 2005 оны 13/149/843 тоот албан шаардлага, зарим заалт дутуу биелсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай, компанийн дотоод хэрэглээний нүүрсний үнийг тооцож батлаагүй, нөөцийн хөдөлгөөний баланс үнэн зөв гаргаагүй нь Газрын хэвлийн тухай, нүүрсний олборлолт, борлуулалтын талаарх мэдээ тайланг хуулинд заасан хугацаанд ирүүлээгүй нь Ашигт малтмалын тухай, батлагдсан уулын ажлын төлөвлөгөөгүй нь Газрын хэвлийн тухай, тухайн жилийн БОХ төлөвлөгөөний батлагдсан хувийг тухайн орд оршиж буй Байгаль орчны хяналтын байгууллагад ирүүлээгүй нь Ашигт малтмалын тухай, байгаль орчныг хамгаалахтай холбогдолтой тайланг гаргаж аймаг, сумын Засаг даргад хүргүүлдэггүй нь Ашигт малтмалын тухай хууль-ийг зөрчжээ.

Эрчим хүчний хяналтын чиглэлээр
Энд 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам дэд өртөөний угсралт болон туршилтын актыг бүрдүүлээгүй нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм, Гурвантэс, Овоотын 35/6 кв-ын шугамд холбож дээрх газруудтай гэрээ байгуулах, маягт болон техник эдийн засгийн үзүүлэлт, үнэ тариф тогтоолгох саналаа эрчим хүчний зохицуулах зөвлөлд гаргаагүй нь Эрчим хүчний тухай, цахилгаан эрчим хүч түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл аваагүй, цахилгаан дамжуулах агаарын шугам, трансформатор газардуулгын байгууламжийн эсэргүүцлийг хэмжсэн тухай протокол, актыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн шаардлагын дагуу бүрдүүлээгүй, Гурвантэс сумын чиглэлд зургаан кв-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээг барьж байгуулах тусгай зөвшөөрөлгүй, ЭХЗГ-аас 2005 онд олгосон эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2006 оны II сард хүчингүй болсон байжээ.

Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн хяналтын чиглэлээр
Ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгт оруулдаггүй нь Хөдөлмөрийн тухай, Ариун цэврийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээг ажлын байрны онцлог нөхцөлд уялдуулан хийгээгүй нь НХХ-ийн Сайдын энэ оны 12 дугаар тушаалыг тус тус зөрчиж байна.

2006.06.3 Бизнесийн мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button