107 тэрбум төгрөгийн контрабандын хэрэг-ийг шалгах болсон тухайгаа Улсын прокурор албан ёсны хариу ирүүллээ

Дээдсийн хүрээлэн сонины эрэн сурвалжлах алба, нотолгоотой баримтаа албан ёсоор шалгуулахаар нийт 35 хуудас материалыг Улсын Ерөнхий прокурор Алтанхуяг, Хууль зүй дотоод хэргийн сайд Одбаяр нарт хүргүүлсэн юм. Улсын Ерөнхий прокурорын туслах, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болдоос манай сонинд ирсэн албан ёсны хариуг уншигч олондоо хүргэж байна.
Таны мэдээлэлд дурьдсан зарим асуудлыг Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул уг мэдээлэлд дурьдсан бусад асуудлыг нэгтгэн шалгуулахаар харъяаллын дагуу Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлж, шуурхай шалган, шийдвэрлэх үүрэг өгснийг мэдэгдье гэж уг албан бичигт өгүүлжээ. Улсын мөрдөн байцаах газарт одоогоор хар төмрийн контрабандын сүлжээний зарим хэсэг Ховд, Сүхбаатар аймгийн хилийн боомтоор гаргасан контрабандчидын хэргийг шалгаад дуусаж байна. Энэ хоёр боомтын хууль бус наймаа нь их гарынханы холхидог, хяналтандаа авсан зарим боомтын хувьд жижиг асуудал. Жижиг гэхийн учир нь зөвхөн нэг л боомтоор нэг л удаа гаргасан хар төмрийг авч үзсэн мэдээ байна. Өмнө говийн Гашуун сухайтын боомтыг их гарын хулгарууд хяналтандаа авч, хулгайн наймаачдын гаргасан 356 мянган тонн хар төмрийн 90 хувийг энэ хилийн боомтоор гаргасан байдаг юм. Хар төмрийн контрабандын хэрэг улс төр бизнесийн бүлэглэл болтлоо зохион байгуулалтанд орсон болохоор өнөөгийн цагдаагийн байгууллага хүч, хөрөнгө дутахаас гадна үүнийг илрүүлье гэсэн сонирхол Хууль зүй дотоод хэргийн яаманд байгаа эсэхэд эргэлзэж байна. Хар төмрийн мафийн хэргийг шалгаж өгөөч гэж нотлох баримтаа Хууль зүй дотоод хэргийн сайд Одбаярт өгсөн өргөдөл өнөө хүртэл хариу нь алга.
Одоо сэжиглэгдэж байгаа гаалийн эрхтэн дархтангууд Д.Одбаяр, Ч.Улаан нарын сонгуульд , оройлон оролцсон. Эрх ашгийн зөрчилтэй сайд хүч тавина гэдэгт итгэж болох уу. Ямар ч байсан прокурор шалгахыг даалгасан байна. Хар төмрийн контрабандын мафийг илрүүлэх хамгийн гол байгууллага нь цагдаа, прокурор биш л дээ. Харин иргэд, сэтгүүлчид, чөлөөт хэвлэл байдаг. Контрабанд, авилгачдын яндашгүй сэдвийг дэмжин хамт хөөцөлдөж байгаа сэтгүүлчид, сонин, телевизүүддээ талархсанаа илэрхийлье.

Сонины редакци
2006.06.3 Дээдсийн хүрээлэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button