Эрин зууны анагаах ухааны шинэ хандлага-ыг тодорхойллоо

1. Чихрийн шижин (туршилтын замаар үүсгэгдсэн) өвчний эмгэг жамын онцлог, эмт бодисын үйлдлийг редпотенциал өндөртэй зарим нэгдлүүдийн транслокацитай холбон судалсан нь илтгэгч Б.Отгонбилэг – Монос ДС-ийн ЭЗ-301-р хэсгийн оюутан

2. Молекул биологийн аргаар Хүний Папиллома Вирусын ДНХ-ийн Е6, Е7 генийг илрүүлсэн дүн сэдвээр илтгэл тавьсан ЭМШУИС-ийн Анагаахын сургуулийн 3-р дамжааны оюутан Б.Анархүү

3. Сэгсгэр Яргуйжин өвсний фармакологийн зарим судалгаа илтгэгч О.Зэсэмдорж – ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургуулийн 301 -р хэсгийн оюутан

4. Монгол хүний толгойн ясны хөгжил, өөрчлөлтийг судлах асуудал илтгэгч П.Сандагсүрэн – ЭМШУИС-ийн НАСС- ын 504-р хэсгийн оюутан

5. Хүний захын цусан дахь Вrucella нянг ийлдэс судлалын болон ПГУ-ын аргаар илрүүлж, харьцуулан судалсан нь илтгэгч Э.Тэмүүлэн ЭМШУИС-ийн Анагаахын сургуулийн 3-р дамжааны оюутан

6. Монгол оронд ургадаг Сөөгөн боролзгоны фармакологийн зарим судалгаа илтгэгч Б.Цандмаа ЭМШУИС-ийн Био-анагаахын сургуулийн 501-р хэсгийн оюутан

7. Салимон эмийн дархлал сэргээх үйлдлийг Иммуналтай харьцуулан судалсан үр дүн илтгэгч М.Орхонбаяр Монос ДС-ийн УАУ-202-р хэсгийн оюутан

8. Говь-Алтай аймаг дахь вируст гепатит өвчний тархалтыг судалсан судалгааны үр дүн илтгэгч Н.Энх-Амгалан Говь- Алтайн АУК-ийн эмчилгээний III дамжааны оюутан

9. Зарим зөгийн балны химийн найрлагыг тодорхойлсон үр дүн илтгэгч Н.Алдармөнх ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутан

10 .Хусны онгил мөөгний фармакологийн үйлдлийн судалгаа, түүний цайны хэлбэрийг гарган авах нь илтгэгч Ч.БаярЭМШУИС-ийн Эмзүйн сургуулийн 401 -р хэсгийн оюутан тус тус илтгэл тавьсан.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын талаар хамтран зохион байгуулагч, Монос дээд сургуулийн захиралаас тодруулсан юм. Бичлэгээс үзнэүүї
үideo1
үideo2
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын шагналын сангын хувьд өндөр байсан. Тодруулбал нэг дүгээр байранд шалгарсан илтгэлд диплом, 100,000 төгөрөг өгсөн. Шилдэг илтгэлээр Чихрийн шижин (туршилтын замаар үүсгэгдсэн) өвчний эмгэг жамын онцлог, эмт бодисын үйлдлийг редпотенциал өндөртэй зарим нэгдлүүдийн транслокацитай холбон судалсан нь сэдвээр илтгэл тавьсан Монос ДС-ийн ЭЗ-301-р хэсгийн оюутан Б.Отгонбилэг шалгарсан.Түүний сэтгэгдлийг бичлэгээс үзнэ үү
үideo3
Харин хоёрдугаар байранд Молекул биологийн аргаар Хүний Папиллома Вирусын ДНХ-ийн Е6, Е7 генийг илрүүлсэн дүн сэдвээр илтгэл тавьсан ЭМШУИС-ийн Анагаахын сургуулийн 3-р дамжааны оюутан Б.Анархүү шалгарч диплом, 60,000 төгрөгөөр, гуравдугаар байранд Хусны онгил мөөгний фармакологийн үйлдлийн судалгаа, түүний цайны хэлбэрийг гарган авах нь сэдвээр ЭМШУИС-ийн Эмзүйн сургуулийн 401 -р хэсгийн оюутан Ч.Баяр илтгэл тавьж 30,000 төгрөгөөр тус тус шагнуулсан юм.

А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button