Дэд комиссын ээлжит хуралдаан боллоо

Тус хуралдаанд ОХУ-ын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сибирийн тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч дарга, дэд комиссын оросын хэсгийн дарга И.И.Простяков тэргүүтэй 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид иржээ. Манай төлөөлөгчдийг Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд, тус комиссын монголын хэсгийн дарга П.Улаанхүү тэргүүлэв.
Харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг улам боловсронгуй болгох, иргэдийн зорчих журмыг хөнгөвчлөх, мэдээлэл солилцоог сайжруулах, ялангуяа зарим хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах талаар цаашид хоёр улсын холбогдох байгууллагууд анхаарч ажиллахаар тохиролцжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button