Даатгуулагчдийн эрх ашгийг ноцтойгоор хохироожээ

илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст шалгалт хийжээ. Уг шалгалтаар даатгуулагчдын эрх ашгийг хохироосон зөрчил дутагдал илэрсэн байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь өөрийн дагаж мөрдөх дүрмээ зөрчиж 2005 оны 29 дүгээр тогтоолоор нийт 81 аж ахуйн нэгжийн 241,1 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хүчингүйд тооцжээ. Үүнээс Чингэлтэй дүүрэгт ажилладаг 25 аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой 95,2 сая төгрөгийн шимтгэлийн өрийг чөлөөлсөн байна. Эдгээр байгууллага 599 даатгуулагчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт баталгаажилт хийгээгүйгээс тэдний шимтгэл төлсөн хугацаа хасагдаж, улсад ажилласан жил нь тасарсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button