Чингис хаан ДАХИН МЭНДЛЭВ

Харин энэ удаа анхны Чингис хаан рок дуурь тайзнаа амилсан нь монголчуудын цөсийг хөөргөв. Соёлын төв өргөөнд айлчлан ирсэн Чингис хаан рок дуурь дөрвөн үзэгдэлтэй. Үзэгдэл бүр дуу, хөгжим хийгээд өвөрмөц бүжгээс бүрдэнэ. Үзэгч олонд нэгдүгээр үзэгдлийн ордны бүжиг, Тэмүүжин Өүлэн эхийн залбирлын дуу, гуравдугаар үзэгдлийн дайчдын бүжиг, Тэмүүжин, Жамухын андын дуу, дөрөвдүгээр үзэгдлийн Чингис хааны ард түмэндээ өргөх дуу, хоор бүжгийн хамт тун аятайхан сэтгэгдэл төрүүлэв. Бүр Монгол бахархлыг үндэслүүлэв гэхэд үг дутахаар. Уг рок дуурьт ЦДБЭЧ-ын найрал дуу, эстрад симфони найрал хөгжим, бүжиг анги, ардын найраг хөгжмийн ангийн уран бүтээлчид болон СУИС, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд оролцсон юм. Хөгжмийн зохиолчоор С.Тараа, ерөнхий найруулагчаар Н.Болд, рок найруулгыг Хар чоно хамтлагийн Д.Отгонбаяр, ерөнхий балетмейстерээр Д.Баярбаатар, Л.Ганчимэг, Л.Баттөмөр, Х.Бат-Очир нар ажиллажээ. Дуурийг гол болон туслах дүрүүдэд гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, ЦДБЭЧ-ын жүжигчин Б.Батбаатар, Д.Түвшинбат, Ө.Баярмагнай, Б.Ганчимэг нарын 30 шахам жүжигчин оролцсон юм. Чингис хаан рок дуурийн ерөнхий зохион байгуулагч нь Спорт Майнз компани бөгөөд БХЯ, ЗХЖШ, СТӨ зэрэг олон байгууллага ивээн тэтгэжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button