Өрх бүрт интернет хөтөлбөр 19.99 $-т хэрэгжиж чадах уу?

Өрх бүрт интернет хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 5 компани оролцож байгаа бөгөөд үүнээс 4 компани нь ADSL холболтоор интернет үйлчилгээ хүргэж байгаа боловч МЦХХК-ны охин компани Mиком ХХК-наас бусад Мэйжикнет ХХК, МCSСом ХХК, Болдсофт ХХК зэрэг 3 компани Улаанбаатар хотын 31, 32, 33 дугаараар эхэлсэн АТС-ууд буюу хотын төвийн хамгийн их хүн ам, айл өрхийн нягтралтай Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаагаа явуулах эрхгүй хаагдмал байна.

Мисом ХХК нь уг хөтөлбөр эхлэхээс өмнө ADSL холболт хийдэг цорын ганц өрсөлдөгчгүй компани байсан бөгөөд МЦХХК нь бусад компаниудад уг эрхийг олгодоггүй байжээ. Иймдээ ч Миком компаний үйлчилгээний чанар туйлийн хангалтгүй, байнга сүлжээ тасархаас гадна сүлжээний хурд хэзээ ч зарж байгаа хурдандаа хүрдэггүй, энэ талаар санал хүсэлт хүлээж авдаггүй тэр ч битгий хэл утсаа ч авдаггүй ийм л хариуцлагагүй байдалтай байсаар өнөөдрийг хүрлээ.

Энэ байдалд залхсан хэрэглэгчид ажлын шаардлагаар МЦХХК-аас түрээсийн шугам түрээслэн авч, мөнгө төлөн тухайн шугамаараа бусад компаниас үйлчилгээ авахад хүрдэг байлаа.

Мөн DSLAM-ийн порт бүрээс суурьлууулалтын үнэ гэж 3$, мөн хэрэглэгч бүрээс сар бүр 4$ авна гэсэн шаардлагыг МЦХХК-ны зүгээс тавьж байгаагаас 19,99$ гэсэн технологийн газраас зарласан үнэ нь өөрчлөгдхөөс өөр аргагүй хүрч магадгүй байна.

Энэ байдлыг зохих түвшинд шалган, Шудрага бус өрсөлдөөнөөр ашиг олж байгааг таслан зогсоож, хэрэглэчдийг хүссэн үйлчилгээгээ авах боломжоор хангахыг зохих шатны байгууллагууд анхааралдаа авах цаг болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button