Ц.Шаравдорж Манай нам ард түмний итгэлийг алдаж, сэтгэлийг нь хөргөж байна

өнөөгийн байдал, цаашид зайлшгүй хийх өөрчлөлт шинэчлэлтийн талаар тун хурцаар яригдав. УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржийн уг олны анхаарлыг татаж байлаа. Туүний угийг товчлон хүргэж байна.

-МАХН-ын ажил үйлс нэг л болохгүй байна гэдгийг бид 2000 оны сонгуулийн дараагаас мэдэрч эхэлсэн. Тэр үеэс өөрийн намын ажилд шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлыг цаг тухайд нь ярьж засаж чадаагүйгээс даамжруулсан нь үнэн. Гэхдээ ингэж ярьж, ажиллахад саад болсон бодит шалтгаан ч бас бий. Эцэст нь намын рейтинг урьд өмнө байгаагүй хэмжээнд хүртэл унаж, өнөөдөр түгшүүрийн харанга дэлдэж байна. Гэхдээ үүнийг залруулахад хожимдоогүй гэж бодож байна. МАХН-ын шинэчлэл улс орны хувь заяатай шууд холбоотой учраас энэ нам шинэчлэгдэнэ гэдэг бол нийгмийн захиалга гэж ойлгож байгаа юм.

Одоогийн Засгийн газраас нийгэм эдийн засгийн талаар зарим гайгүй арга хэмжээ авч байгаа бөгөөд үүнийг ч нийгэм нааштай хүлээж авч байна. Энэ Засгийн газрыг нийгэм МАХН-ын гэж хүлээж авч байгаа бөгөөд МАХН-ын дарга нь толгойлж байгаа учраас ингэж хэлэх нь ч аргагүй. Энэ хэмжээгээр МАХН-ын хариуцлага нэмэгдэж байна. Гэхдээ манай намын удирдлагууд зайлшгүй хийх ёстой ажлыг хийчихлээ, үүгээрээ намын рейтинг нааштайгаар эргэнэ, бүх зүйл шийдэгдэж байна гэж тооцоолоод яваад байх шиг харагдаад байгаа юм. Би үүнийг гол шалгуур, шийдвэрлэх хүчин зүйл болж чадахгүй гэж бодож байна. Нийгэм өнөөдөр МАХН-аас өөр зүйлийг хүсэн хүлээгээд байна. Хуульчийн хувьд, парламентад хэдэн жил ажиллаж байгаагийн хувьд надад өөр зүйл ажигпагддаг. Өнөөдөр Монголын нийгэм, жирийн ард иргэд МАХН-аас юуг хүсэн хүлээж байна гэхээр Монгол улсад хууль ёс гэж байдаг юм бол түүнийг тогтоогоод өгөөч ээ, шударга ёс гэж байдаг юм бол түүнийг харуулаад өгөөч ээ, хууль шүүхийн өмнө адил тэгш гэдэг зарчим байдаг юм оол үүний төлөө МАХН шийдвэртэй тэмцээч ээ гэдгийг л хүсээд байх шиг байна. Гэтэл өнөөдөр байдал ямар байна гэхээр нийгэмд шударга ёс алдагдсан, сахилга дэг журам үгүй болж, төрийн хууль зөрчих явдал газар авч, нүдэн дээр үйлдэгдсэн илэрхий ноцтой хэргүүд аажим аажмаар мартагддаг боллоо. Ялангуяа албан тушаалтнууд оролцсон хэргүүд ямар нэгэн байдлаар удааширч шийдэгддэггүй замхардгаар барахгүй тодорхой ноцтой хэргүүдийг манай намын өндэр албан тушаалтнууд хаацайлж, буруутай этгээд ял, хариуцлага завших үүд хаалгыг нээдэг. Шударга ёсны талаар ярьсан хэлсэн хүнийг ямар нэгэн байдлаар дарамтална. Эдгээр нь ард олны нүдэн дээр ил байгаа учраас МАХН шударга ёсны төлөө гэдэг нь ийм л байдаг юм байна гээд сэтгэл алдраад байгаа. МАХН, энэ улс төрийн хүчнээс нийгэм, иргэд аврал эрж ирдэг байсан, хардаг байсан, шударга ёсны төлөө эчэ нам л юм хийнэ гэж итгэдэг байсан, тиим цаг үе саяхан.

Харин тэр их итгэл, хүлээлтийг өнөөдөр манай нам зарим байдлаараа алдаж, сэтгэлийг нь хөргөөд байна. Нийгэмд өнөөдөр шударга ёсны үнэлэмж гэдэг юм үнэхээр уналтад орчихлоо, төр бохирдож байна, төрт ёс алдагдаж байна, өнөөдөр төрийг хүндэтгэх хүндлэл байхгүй болчихлоо. Энэ бол тун харамсалтай, бас аюултай үзэгдэл. Тэгвэл төрийн нэр хүндийг өргөх, төрт ёсыг тогтоох, шударга ёсны үнэлэмжийг дээшлүүлэхийн төлөө манай нам юу хийж байна вэ. Энэ бол зүй ёсны асуулт шүү!
Бас нэг зүйлийг би энд онцлон тэмдэглэж хэлье. Төр, бизнес хоёр холилдож ойртон, эдийн засгийн бүлэглэл улс төрд нөлөөлөөд байна. Ялангуяа УИХ-аас баталж гаргадаг хууль шийдвэрт нөлөөлж байгаа нь Их Хурлын тогоонд байгаагийн хувьд надад ажиглагдаж байгаа юм. Манай намын удирдлагын төвшний зарим хүнс бусад нам, эвслийн тодорхой хэсэгтэй эдийн засгийн болон улс төрийн хувьд шууд холбоотой байдаг. Би саяхан нэг сонинд ярилцлага өгөхдөө Хонь хурга нийлчихээд байна гэж хэлсэн. Ямар нэг зүйлийг өөрийнхөө намын хүнд итгэж хэлэхэд хэцүү болчихоод байна шүү. Нэг мэдэхэд өөр газар хүрсэн л байдаг. Тэгээд дам дамаараа нөлөөлдөг. Ийм явдлыг бид амсаж, мэдэрч л байна.

Иймэрхүү явдал байж болохгүй ээ. Ямар ч улс төрийн намууд нийтлэг эрх ашиг, улс орны төлөө харилцан ажиллаж, зэрэгцэн оршилгүй яахав. Гэхдээ ингэтлээ нэг аяганаас хоол идэж, нэг үгтэй болж, шударга ёсыг завхруулж болохгүй. Тэр ч байтугай өөрийн намынхаа боловсон хүчнийг золиослоод албан тушаалын наймаа хийдэг болсон. Үүнийг ард түмэн, намын хамт олон, жирийн иргэд харж л байгаа. Ер нь тэгээд олон зүйлийг хэлж болно л доо. Гэвч намынхаа удирдлагыг бүхэлд нь болохгүй, бүтэхгүй болчихсон гэж бодохгүй байна. Намын удирдлагын хэмжээнд хэдхэн цөөн хүний л үйл ажиллагаа ийм байдалд хүргээд байна.

Би гэж ярьдаг, одоогийн албан тушаалд очсоноо мөнхийн юм шиг боддог, намын хамт олон, намын жирийн гишүүдээ доош нь хийдэг иймэрхүү байдал ноёлж байгаа шүү дээ. Энэ нь явсаар парламентын шийдвэрт хүртэл нөлөөлөөд, тэр нь эргээд олон түмэнд очиж байгаа учраас энэ намын нэр хүнд унаад байна. Ингээд шударга ёсны төлөө, хууль ёсны төлөө энэ нам зарчмын байр суурин дээр ажиллаад, нийгэм эдийн засгийн арга хэмжээтэй хамт цогц байдлаар үйл ажиллагаагаа явуулаад эхлэх юм бол манай нам рейтингээ өсгөх ийм боломж бий гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button