Г.Шийлэгдамба Бүтээн байгуулалтад цаг алдахад олон зүйл нөлөөлсөн

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярын үеэр гадаадын төрийн тэргүүн, жуулчид олноор ирнэ. Тэгэхээр энэ эрхэм зочдыг хүлээж авах бэлтгэл ажил ямар шатандаа явна?
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын бэлтгэл ид өрнөж байна. Зургадугаар cap гарсан нь аялал жуулчлалын гол ачааллын үе эхэлж байна гэсэн үг. Өнөөдөр аялал
жуулчлалын чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйң нэгжүүд энэ их ачааллыг үүрэх, бэлтгэл ажлаа дуусч байна. Хөдөө орон нутаг дахь жуулчны баазууд эхнээсээ жуулчдаа хүлээж аваад эхэлсэн байгаа. Нөгөөтэйгүүр жуулчдад үйлчлэх боловсон хүчний тоо нэлээд нэмэгдэж, тавих шаардлага, хариуцлага өндөр болж байх. Урлаг соёлын байгууллагууд жуулчны баазуудтай хамтарч ажиллан зочдоо аль болох зугаатай, үзэх харах юмтай, үндэсний урлагаа таниулах зорилгоор хамтарч ажиллах гэрээ байгуулан ажиллах болсон. Ойн арга хэмжээний голлох хэсэг нь гадна, дотны жуулчдад үзүүлэх зорилгоор хийж байгаа арга хэмжээнүүд бий. Тухайлбал Чингис хаантай холбоотой түүхэн газруудыг сэргээн засварлаж, жуулчдыг аялуулах байдаг. Саяхан Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бурхан халдун уулыг тахих ёслолд оролцоод ирлээ. Энэ нь дотоод, гадаадын аялал жуулчлалд онцлох үйл явдал боллоо. Мөн үүгээрээ эх орноо сурталчилж, монголчууд өөрсдөө баярлан эх орныхоо түүхэн дурсгалт газрыг харах, аялах боломж олгосон юм.

-Энэ жил у рьд нөхөөсөө олон жуулчин хүлээн авах тооцоотой байгаа. Гэтэл манай зочид буудлууд энэ ачааллаа даах болов уу?
-Одоогоор зочид буудал, жуулчны баазуудын захиалга дууссаныг харахад жуулчдын ачаалал нэлээд их байх төлөвтэй. Одоо ч өрөө хөлслөх, захиалга өгөх эрэлт их байгаа. Тэгэхээр үлдсэн жуулчдыг хүлээж авахын тулд байр, өрөө тасалгаагаа хөлслүүлэх боломж хайж байна. Орон нутаг дахь баазуудад аль болах тав тухтай орчинг бүрдүүлж зочиддоо сайхан сэтгэгдэл үлдээхийг зорьж байгаа. Удахгүй Элсэн тасархайд Туурайн төвөргөөн олон улсын хөгжмийн наадам болно. Олон улсын хөгжимчид байгалийн сонин тогтоцтой газар чуулж авьяасаа уралдуулна гэдэг манай улсын хувьд томоохон сурталчилгаа болж байгаа. Зургадугаар сарын 9-нд Төв аймагт морь, морьтны эд хэрэглэлийн үзэсгэлэн болно.

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилд зориулаад олон арга хэмжээ болох нь. Энэ бүгдээ гадаадын жуулчдад зориулан гаргасан танилцуулгадаа багтаасан уу?
-800 жилд зориулсан календарьчилсан хөтөлбөр гэж бий. Үүндээ бүх арга хэмжээгээ зохион байгуулахаар төлөвлөөд интернэт болон сурталчилгааны хуудсандаа хавсаргасан.

-800 жилд зориулан шинээр зохион байгуулах ямао aргa хэмжээнүүд олон байна вэ?
-Дотоодын компаниудтай хамтарч олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээс гадна гадаадынхантай ч хамтарч байгаа. Тухайлбал, японы аялал жуулчлалын компаниудтай хамтран 500 морьтны шоу зохиох гэж байна. Энэ шоу долдугаар сарын еснөөс эхлээд хоёр cap үргэлжилнэ. Морьтны шоу төсөл маань жуулчдын анхаарлыг маш их татаж байгаа. Энэ төслийн талаархи мэдээллийг японы жуулчны байгууллагуудад хангалттай сайн өгсөний хүчинд жуулчдын нэлээд хэдэн баг ирэхээр захиалгаа өгсөн. Ер нь 800 жилийн ойн хүрээнд бий болсон ч гэлээ дээрх арга хэмжәэнүүд цаашдаа улам банжигдаад уламжлал болон тогтох юм. Энә җилийн нэг онцлог гэвэл урд хөршөөс олон жуулчин ирэх төлөвтэй байгаа. Манай аялал жуулчлалын компаниуд Хятадад очиж жуулчин хүлээж авах гэрээ хэлцлээ хийгээд ирсэн. Сүүлийн үед хүмүүнлэгийн шинжтэй аялал жуулчлал энә салбарт дэлгәрэх болсон. Энэ аялал нь олон хүнийг хамруулдаг онцлогтой. Бидэнд ч энэ талаар анхаарч төлөвлөсөн ажил бий.

-Жуулчдыг байрлуулах байр, үзэх урлагийн үзүүлбәр нь бэлэн болжээ. Харин түүхэн дурсгалт цогцолбор, сүм музейг сэргээн засварлах ажлыг одоо л эхэлж байх юм. Өмнө нь ажлаа хийж болоогүй юм уу?
-Жуулчдад үзүүлэх түүхэн дурсгалт газруудыг төрийн байгууллага, аж ахуйн нэгж дангаараа хийчих юм биш. Монгол орны өнцөг булан бүрт түүхэн дурсгалт газар олон байна. Харамсалтай нь хүний шууд оролцоотойгоор, цагийн аясаар элэгдсэн. Эдгээр газруудыг эхнээс нь сэргээн засварлаж байна. Мөн археологийн олдворуудаас үүдэлтэй аяллын сайхан үзүүлбэр бүхий маршрут гарч байна. Үүнд орон нутгийн засаг захиргаа, оршин суугчдын санаачлага, зүтгэл хэрэгтэй. Дэд бүтэц хөгжөөгүй холын замд байгаа сүм хийдэд хүрэхдээ жуулчид их ядарч туйлдан дахин ирэх сонирхол нь буурдаг. Ингэхгүйн тулд аль болох санаачлагатай ажиллаж сайхан еэтгэгдэл үлдээх, эргэж найз нөхөд, ах дүүсээ дагуулан Монгол руу ирэх хүртэл сэтгэл ханамж өгөх хэрэгтэй. Ингэж чадвал жуулчдаас багагүй орлого олно. Олсон мөнгөөрөө сүм дуганаа сэргээн засварлаж илүү тав тухтай орчинг бүрдүүлнэ. Ер нь аль болох боломжоо ашиглаж мөнгө олох, эх орноо сурталчлах юм. Гандантэгчинлэн хийдийнхэн гэхэд л жуулчдад үйлчлэх лам нараа бэлдэн шашны зан үйлтэй холбоотой үзүүлбэр сонирхуулахаар төлөвлөсөн байна. Ганданд ирж сонирхсон жуулчид хүсвэл ламын дээл, орхимж өмсч зургаа авахуулах юм. Ер нь их ойн жилдээ бүтээн байгуулалт нь явах биш өмнө хийж дуусан жуулчиддаа үзүүлж байх учиртай. Гэхдээ асуудлыг шийдэхэд олон хүчин зүйл нөлөөлж байна. Жагсаал цуглаан гэсэн тогтворгүй бужигнаантай айсан нь жуулчдад хар боллоо. Хөрөнгө мөнгө хамгийн ихээр нелөөлсөн. Нэг үеэ бодвол хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар томхон зочид буудал, спорт цогцолбор байгуулагдах гэж байгаа.

-Өндөр өртгөөр аялдаг нөлөө бүхий жуулчдыг татахаар ямар ажил хийж байна?
-Өнөөдөр аялал жуулчлалын зах зээлд өндөр өртгөөр тоглодог жуулчдыг өөрийн тоглоомын талбайд тоглуулж чадахгүй л байна. Тэднийг татан оролцуулж өөрийн талбаидаа тоглуулах менежментийг явуулах хэрэгтэй. Ингэхийн тулд гольф, морин тойруулга, пологийн олон төрлүүдийг хөгжүүлж сурталчлах хэрэгтэй байна.

-Жуулчид олноор ирнэ гэхээр монголчуудад мөнгө олох боломж гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр жуулчдад зориулсан бэлэг дурсгал, гар урлалын худалдааны гудамж нээх болов уу?
-Жуулчдад зориулсан бэлэг дурсгалын худалдаа үйлчилгээ зочид буудал тойрсон хэдэн дэлгүүрээр хягаарлагддаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд орон нутагт айл өрхүүд хоршин гар урлал, бэлэг дурсгалын зүйл хийдэг болсон. Өмнөговь аймгийнхан нутгийнхаа онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлс хийгээд орон нутаг дахь жуулчны бааздаа нийлүүлдэг болсон. Гадаадад тэр тусмаа азийн орнуудад гар урлал, бэлэг дурсгалыг борлуулах зах, олон гудамж хамарсан зээл бий болгосон байдаг. Энд борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн маш хямдхан, бага овортой байх жишээтэй. Ойн үеэр Жуулчны гудамжид гар урлал, бэлэг дурсгалын зах ажиллана.

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор улс орнуудын төрийн тэргүүнээс гадна дэлхийд алдартай хэн хэн гэдэг од ирэх бол. Урдчилан ирэхээ мэдэгдсэн хүн байна уу?
-Төрт асны баяр ёслол болохоор тәрийн дээд хэмжээний айлчлалууд болно. Үүний зэрэгцээ алдар цуутай хүмүүсийг урих төлөвлөгөө бий. УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан олон хамтлаг, дуучинд урилга явуулснаас нэлээд хэд нь ирэх болсон гэж байсан. Мэдээж дэлхийн алдартай одууд Чингис хааны өлгий нутгийн ой гэхээр ирэх сонирхол их байгаа байх. Тэднийг ирүүлэх нөхцлийг сайтар бэлтгэх шаардлагатай. Тун удахгүй алдартай одууд ирэх тухай мэдээлэл гарах болно. Солонгосоос нэлээд олон жүжигчин, дуучид ирнэ. Сүмочид арлын орны алдартай бөхчүүдийг авчрахаар төлөвлөж байгаа тухайн спортынхоо алдар хүндтэй тамирчдыг урих ажил хийж байна. Бид ийм баярыг ойр ойрхон хийгээд байх чадвар бага учир нэгэнт тэмдэглэж байгаа боломжоо ашиглаж эх орноо сурталчлах эрэгтэй юм.

-Та саяхан ОХУ-д Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцоод иржээ. Үүний ач холбогдол нь юу бэ?
-Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын дэргэдэх тээвриин дэд комиссын Ү хуралдаанд оролцоод ирлээ. Монголын талын тээвриин дэд комиссыг миний бие ахлаж явсан. Бидний гол зорилго өмнөх хуралдааны үед төлөвлөсөн ажлын хэрэгжилтийг дүгнэх, ойрын хугацаанд хоёр орны тээвриин харилцаанд шаардагдах ажлаа ярилцсан. Ямар зарчмаар, журмаар асуудлыг шийдэх. Амжилтад хүрч байгаа ажлынхаа үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх, өөрчлөх зүйлээ эргэж харсан.
-Энэ уулзалтаар ОХУ руу агаарын зам нэмж нээх болсон гэж байсан.

-Манай хоёр орны иргэний агаарын салбарын харилцаа жилээс жилд өргөжиж байгаа. Ийм шаардлагын үүднээс, харилцан үр ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зарим алхамыг хийхээр тохирсон. Түүнд агаарын зам, хаалга нээх ажил. Одоо байгаа агаарын хаалга дээрээ нэмж зарим нэг цэгүүд дээр агаарын хаалга нээхээр тохироод ирсэн. Удахгүй болох дээд хэмжээний айлчлалын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурж шийднэ.

-Төмөр зам байгуулахад хийсэн 1949 оны гэрээг шинэчлэх болсон гэсэн. Ингэснээр манай улсад ашигтай нааштай ямар үр дагавар гарах вэ?
-Бидний явсан гол ажил төмөр зам байсан. Тухайн үед буюу 1949 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд
байгуулсан төмөр замык хэлэлцээр байдаг. Өнөөдрийн хууль эрхзүйн хүрээнд уг хэлэлцээрийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаагаа урьд нь ойлголцсон байсан. Энэ хуралдааны үеэр харилцан ярилцаад өөрчлөх асуудлаа тохиролцон ажлын хэсэг байгуулан ажиллаад энэ ондоо багтаан шийдвэрлэж дуусгая гэсэн. Мөн ачаа болон зорчигчдын тээвэрлэлтийг нэмэгдүүлье. Ингэхийн тулд хил гаалиар гарах, татвар, визний асуудлыг холбогдох байгууллагуудаар шийдвэрлэх болсон. Ер нь төмөр замын салбарт улс орнууд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тэгэхээр манай тал хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээг тодорхойлох хэрэгтэй байна. Улаанбаатар төмөр замын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Хятад, ОХУ-тай хамтарч ажиллах зарчимаа тохирох шаард-лагатай. Энэ ажлын хурээнд ОХУ-ын Новосибирск мужид Монголын тал консулын газраа нээх, ОХУ манай баруун аймгийн аль нэг сумд консулын газраа нээх саналаа тавьсан. Удахгүй шийдэгдэх байх.

-Мянганы зам барихад Хятады хөрөнгө оруулалт, ажиллах хүч ихээр орж ирж байгаа. ОХУ энэ талаар сонирхох юм уу?
-ОХУ-ын зам барилгын компаниуд албаны хүмүүсээр дамжуулан зам барилга, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бид энэ асуудал нээлттэй байдаг. Ийм ажилд олон улсын тендер зарладаг. Одоо ч гэсэн бүтээн байгуулалтад оролцох компаниуд тендерт оролцох нээлттэй байгаа гэдгийг хэлсэн.

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Италйас нойтон түрээсээр онгоц авахаар болсон. Агаарын замаа ОХУ-тай харилцан тохиролцож чадсан уу?
-Ингэний нисэхийн салбарт ОХУ-тай өргән харилцаатай. Саяхан ОХУ-д явахаас өмнө тус улсын АЭРОФЛОТ компани зуны нислэгийн долоо хоногт дөрвөн удаа нисч байна. Үүнээс гадна гурван захиалгат нислэг хийгээд долоо хоногт долоон нислэгтэй байх саналаа илэрхийлээд байгаа. Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр улс харилцан тэнцүү тоогоор нислэг хийхээр тусгасан байдаг. Тэгэхээр бидэнд техникийн боломж, зорчигч байх юм бол долоо удаа нислэг хийх боломжтой. Сүүлийн үед анхаарал татаад байгаа нэг асуудал Улаанбаатар-Берлин-Итали чиглэлийн нислэг хийх бэлтгэл юм. Бид Италиас нойтон түрээсээр онгоц аваад Улаанбаатар-Москва-Итали гэсэн чиглэл нээхээр төлөвлөж байсан. Гэтэл ОХУ-ын тал нойтон түрээсийн онгоцоор зорчигч тээвэрлэх боломж бүрдээ-гүй байна гэсэн. Тиймээс ОХУ-аас зорчигч авахгүйгээр агаарын замаар хураамж төлөөд нисэх боломжтой байгаа. Харин ОХУ-ын талаас манай АЭРОФЛОТ компаниас нойтон түрээсээр онгоц авах юм бол бид хамтарч ажиллах сонирхолтой гэсэн. Бид хурлын үеэр нойтон түрээсээр онгоц авсан үедээ Москвагаас зорчигч авч нисэж байх хүсэлт тавьсан. Оросын тал авч үзээд судалсны дараа хариу өгнө гэдгээ хэлсэн.

(Өнөөдрийн монгол 106/276)
Ц.Ургамал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button