МАХН Ардчилсан намыг, ардчиллынхан сонгогчдыг…
Өмнөх сонгуулиар өгсөн амлалтаа удаах сонгуулийн өмнө гүйцээх гэж улс төрийн хүчнүүд уг нь үгсэн тохиролцжээ, Ардчилсан хүчнийхэн амласнаараа 10 мянган төгрөгииг хүүхэд бүрт өгч, МАХН залуу гэр бүлд 500, шинэ иргэнд 100 мянган төгрөг өгөх амлалтаа биелүүлэхэд эх үүсвэр хэрэгтэй нь гарцаагүй. Yүнийг Ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татвараас буй болгохоор хоёр улс төрийн хүчин харилцан зөвшилцөж. ойлголцлын санамж бичиг хэмээх баримтаар баталгаажуулсан нь ил болов.
Уг санамж бичгээс үзвэл УИХ эсэргүүцэл, шүүмжлэлийн галан дундуур улаан халз { зүтгүүлсзэр батлуулсан Гэнэтийн ашгийн татварын хуулийн үр дагавар уг нь дээрх байдлаар тусах байжээ.
Гэтэл ардчиллынхны амласан 10 мянган төгрөг гурван мянга болон УИХ-аар батлагдаж, өмнө нь сэм ярьж тохирсоноосоо буцлаа хэмээн МАХН-ыг Ардчилсан намынхан буруутган, уурсч эхэллээ.
Cap тутам хүүхдийнхээ тоогоор 10 мянган төгрөг авна хэмээсэн бараг өрх бүрийн гэж хэлж болох мөрөөдөл өнгөрсөн баасан гариг хүртэл найдварын дэнсэн дээр дэнжигнэж байв. Найдвар дуусав.
Ардчилсан намынхан МАХН-ын мэхэнд унаж, сонгогчид ардчиллынхны амлалтад хууртав. Давхар, давхар ходруулцгаав. Ийнхүү ходруулах-ын гол гор нь Ардчилсан намынханд байсан гэдгийг бас дурсахгүй өнгөрөх аргагүй. Тэд тохиролцоогоо мартсаныг гоморхом сануулах бүрийд ах намынхан Та нар эвслээ нураасан, эв нэгдэлгүй, бодлогогүй гэж баалсан. Хариуд нь ардчиллын төлөө тэмцэгчид хэлэх үг олдохгүй сандарч, өөрсдөө өмнө олон удаа ходруулж байснаа эмгэнэн дурсч байгааг бас харсан байх.
Өнөөгийн парламентыг бараг л эн тэнцүүгээр бурдүүлсэн улс төрийн голлох хоёр хүчин уг нь хамтдаа мэх зохиож байгаад сонгогчдод амласнаа өгье гэсэн юм байж л дээ. Харин одоо мэхт мэхэндээ гэгчээр нэг нь нөгөөгөө ийн ар хударгаар нь тавьж орхив. Улс төрд мөнхийн дайсан, басхүү мөнхийн нөхөр гэж байдаггүйг дахин нотлов. Зөвхөн мөнхийн эрх ашиг байдгийг л харцгаав. Yүний дэргэд сонгогчдын эрх ашиг хэмээх хүчин зүйл ямархан жин татах болоо…
Ардын эрх сонин 108/386/