Дулааны шугамыг Испанийн засгийн газрын зээлээр шинэчилнэ
Испаний Засгийн газраас санхүүжүүлэх III, IҮ цахилгаан станцын дулаан хангамжийн чиглэлээр авах энэ удаагийн зээлээр хэрэгжих 3 дугаар багц ажил нь УБДС ХК-ийн эзэмшил дэх 10 ширхэг хувьсах хурдны насос суурилуулах, ОСНААГ-ьш харъяа конторууд дээр 27.4 км урт хуучирч муудсан нэвтрүүлэх чадвар муудсан түгээлтийн шугамыг бүдүүсгэн шинэчлэх юм. Багцаар хийгдсэн ажлын үр дүнд дулааны эрчим хүчийг хэмнэлттэй зарцуулах үндсэн нөхцөл бүрдэж, тоо чанар хосолсон тохируулгад шилжиж, технологийн хувьд шинэчлэгдэх юм.
(Өнөөдрийн монгол 106/276)