Хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс хуралдав
Тус хуралдаанд ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сибирийн тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч дарга, дэд комиссын оросын хэегийн дарга И.И.Простяков тэргүүтэй 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид иржээ.
Манай төлөөлөгчдийг Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд, туе комиссын Монголын хэегийн дарга П.Улаанхүү тэргүүлэв. Дэд комиссын ҮI хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны тулгамдеан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, Протокол байгуулав.
Протоколд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хил орчмын дэд бүтэц, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан зэрэг олон салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чигийг тодорхойлжээ.
(Өнөөдрийн монгол 106/276)