Улсын байцаагчийн балан шаардлагыг эсэргүүцжээ

Тухайлбал, дэлгүүрийн агааржуулалт гэрэлтүүлэг муу, худалдан авагчийн урсгал бүрдээгүй барааг төрөлжүүлээгүй байгаа аж.
Мөн ажлын байрандаа улсын байцаагчийн дүгнэлт гаргуулалгүй үйл ажиллагаа явуулсан. Тиймээс УМХГ-аас танхимын зай талбайг технологийн дагуу зөв байрлуулж худалдан авагчийг тав тухтай үйлчлүүлэх нөхцлөөр хангаж ажиллахаас гадна ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан дэвтэртэй болгох албан шаардлагыг өгсөн байна.

Гэтэл Сарны титэм худалдааны төвийн захирал Р.Гантөмөр нь улсын байцаагчдын шаардлагыг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Олон улсын үзэсгэлэн яармагийг зохион байгуулж ирсэн хугацаанд оролцогч гадаад дотоодын байгууллага, хувь хүнээс ямар нэгэн гомдол гараагүй.
Бусад үед 140 ажлын байрыг гэрээгээр түрээслүүлдэг учир тухайн бизнес эрхлэгчийн эрүүл мэнд, мэргэжлийн байх зэрэг шаардлагыг тавих нь хуулиар хүлээсэн үүрэг биш юм гэсэн хариуг өгсөн байна.

(Өнөөдрийн монгол 106/276)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button