Сүхбаатарын талбай сонсогчдыг баярт дарагдлаа

Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Хилийн цэргийн дээд сургууль энэ жил 49 дэх удаагийн төгсөлтөө хийж байгаа аж. 2006 онд 130 гаруй мэргэжлийн хэлтсийн офицер, эрх зүйч мэргэжлээр 200-гаад сонсогчийг бэлтгэн төгсгөж байгаа бөгөөд өчигдөр 49 дэх удаагийн төгсөлтөө Сүхбаатарын талбай дээр хийсэн юм.

Сүүлийн хоёр жилд тус сургуулийн тухайд нэлээд бүтээлч җил байсан хэмээн тус сургуулийн Сургалт, зохион байгуулалтын албаны дарга доктор, профессор Б.Лхавга тодорхойлсон. Мөн Хилийн цэргийн дээд сургуулийн 49 дэх төгсөлт Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлогтой гэсэн юм. Тус сургуулийнхан Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтаж сурлага хүмүүжлийн өндөр амжилт гаргах томоохон зорилт тавьсан бегөөд энэхүү зорилтыг үндсэндээ биелдэгдсэн гэж үзэж байгаа гэсэн юм. Учир нь суүлийн гурван жилийн хичээлийн дүнгээс энэ 2006 оны хичээлийн жилд сонсогчдын сурлагын дүн 12 функт, чанар 40 орчим хувиар өсчээ.
Тиймээс сонсогчдын сурлагын дүн ийнхуү өссөнд тус сургуулийн эрдэмтэн багш нар болон сонсогчдын идэвх, чармайлт ихээхэн нөлөөлсөн аж. Мөн 2006 оны хичээлийн жилд тус сургууль нь анх удаа Цэргийн шинжлэх ухааны магистрын сургалтын зохион байгуулж 20 гаруй офицерыг амжилттай төгсгөж хоёр багш доктор, найман багш магистрын зэрэг амжилттай хамгаалсан байна.

Харин Батлан хамгаалахын их сургуулийг энэ онд 19 мэргэжлээр 260 гаруй сонсогч төгсч байгаа аж. Эдгээр төгсөгчдөөс Цэргийн дээд сургуулийг хос мэргэжлээр 40, Хөгжмийн сургуулийг хос мэргэжлээр 20, Ахлагчийн сургуулийг 16 мэргэжлээр 200 гаруй сонсогч төгсч байна. Ташрамд 2006 онд Батлан хамгаалах их сургуулийн 85 жилийн ой болж байгаа. Мөн тус сургуулийг сурлага, сахилгаар тэргүүлэгч хөгжмийн сургуулийн сонсогч Е.Түвшинбат тэргүүтэй найман сонсогч төгевж байгаа аж.
Хилийн цэргийн дээд сургуулийн дээд сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн сонсогчдын
баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцсон юм. Ерөнхийлөгч, …Цэргийн мэргэжилтэн сургаж бэлтгэх үүргээ амжилттай биелүүлэн ээлжит төгсөлтөө хийж байгаа цэргийн сургуулиудын удирдлага, эрдэмтэн багш нарт болон цэргийн мэргэжил эзэмшсэн залуу офицер, ахлагч нарыг хүндэтгэлтэй хүлээн авч байгаа Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах байгууллагад чин сэтгэлийн халуун мэндийг хүргэе.

Эрхэм хүндэт төгсөгчид өө…Та бүхэн сургуулиа төгеөж, ажил албаныхаа анхын томилолтыг авах гэж байна. Анги, салбарт гарч (буй ажлын ахиц, үр дүнг бататтан арвижуулж цааш илүү далайц, хурдацтай урагшлуулахад та бухэн өөрт ноогдож байгаа үүрэг, хариуцлагаа гүнзгий ухамсарлаж, эзэмшсэн мэргэжил, олж авсан шинэ мэдлэгтээ тулгуурлан ихийг бүтээх хүсэл тэмүүллээ бүтээлчээр хэрэгжүүлээрэй. Шинэчлэл, хөгжил дэвшил бол тасралтгүй урагшилж байдаг байнгын үйл явц билээ. Та бүхэнд өмнөх үеийн төгсөгчдөд тавигдаж байснаас илүү хариуцлага ноогдоно, шинэ сэтгэлгээ, шинэ арга барилаар дайчин, шахуу ажиллах, өдөр тутмын алба, амьдралаас байнга суралцуулах хэрэгтэй болно.
Ажил албаныхаа замд тохиолдох бэрхшээлийг хичээл зүтгэл, уйгагүй оролдлогоор давж амжилтанд хүрнэ гэдгийг үргэлж санаж ажиллахын зэрэгцээ сургуулийн тэнхимд мэдсэн, сурснаа арвижуулахын төлөө, гадаад хэлний мэдлэгээ гүнгзгийрүүлэхийн төлөө цаг хугацаатай уралдан анги салбартаа болон өөрт байгаа бүхий л боломжоо ашиглан, хичээж тасралтгүй суралцах нь та бүхний чухал зохилтын нэг юм.

Хэн өөртөө тодорхой зорилго тавьж, түүнийгээ тууштай гүйцэлдүүлвээс мэргэжлийн өндөр ур чадвартай, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй мэргэшсэн сайн офицер, ахлагч болон телөвшиж, ажил албандаа өсөн дэвших, амьдралаа цогцлуулах таатай нөхцөл, боломж нээгдэнэ гэдгийг сануулж хэлье. Торийн хууль, тогтоомж, цэргийн дүрэм, хил хамгаалалтын дүрэм, зааврыг чанд сахиж хувийн үлгэр жишээг захирагдсаддаа үзүүлэн, цэргийн анги, салбартаа төдийгүй иргэд, нийтийн дунд биеэ авч явах хэвшил, соёл болгон цэргийн алба, хилийн алба, Зэвсэгт хүчний офицер , ахлагчийн нэр төрийг ямагт өндөрт өргөж байхыг та бүхэндээ захья… гэсэн юм.

(Өнөөдрийн монгол 106/276)
Х.ГАНАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button