Б.Жаргалсайхан 68-ыг өөрчлөх хууль санаачилна

Гэвч алтны компанийнхнаас эхлээд олон хүн уг хуулийг эсэргүүцэж байгаа. Ерөнхий сайд М.Энхболд хүртэл Энэ бол манай Засгийн газрын байр суурь биш байсан гэж мэдэгдсэн. Иймд УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлахаар болжээ. Б.Жаргалсайхан бол хууль тогтоогчоос гадна Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдын албатай. Тэгэхээр эрхэм гишүүн Засгийн газрын, өөрийнх нь хариуцсан салбарт багтдаг алтны компаниудын эрх ашигт нийцүүлж 68 гэсэн татварын хувь хэмжээг багасгах, үгүй бол уг татвараас алтыг чөлөөлөх гэсэн хоёр хувилбарын аль нэгээр төсөл санаачлах бололтой. Засгийн газраас, эсвэл УИХ-ын гишүүн Б.Жаргалсайханаас ийм төсөл парламентад орж ирвэл дэмжигдэж магадгүй учраас МАХН-ынхан хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхээс татгалзсан гэж эх сурвалж мэдээлэв. Учир нь гэнэтийн ашгийн татварын гуравны нэгийг хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхэд зарцуулна гэж намууд тохирсон байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button