Баабар оюун санааны звлэрүүлэгч
Нэрт нийтлэлч, улстөрч Б.Батбаяр /Баабар/ саяхан Монголын түүхийн иж бүрдэл Монголчууд Нүүдэл суудал хоёр боть номынхоо нээлтийг хийсэн билээ. Хэд хоногийн Өмнөөс өвгөн буурал түүхийн нугачаанд
Өвдөг сөхөрсөн ч толгой бөхийгөөгүй
Өвөг дээдэс ба залгамж үеийнхний
Өнө мөнхийн шастираа залагтун
Бүү март… хэмээн шинэ ном мэндэлснийг дуулгаж, түүх шастирт дуртай хүмүүсийн хорхойг хөдөлгөж байсан тэрхүү хоёр боть туурвилын дээжтэй эхлэн танилцахаар уригдан цугларсан эрхмүүд чухамхүү Монголын оюуны элитүүд, салбар салбарын нэртэй хүмүүс байв.
Тэндээс нийтлэлч Баабарыг оюун санааны болоод улс төрийн эвлэрүүлэгч гэж хэлж болохоор байсан. Монголын улс төрийн голлох намуудын лидерүүд, УИХ-ын эрхэм гишүүд, Засгийн газрын гишүүд, бизнесийн хүрээнийхэн, нийслэл хотын удирдлагууд, үе үеийн парламентын гишүүд, хэвлэл мэдээллийнхэн мөнөөх толхилцоон, үзэл баримтлал, байр суурийн зөрчилдөөн сэлтээ хаалганы цаана үлдээгээд зөвхөн оюун санааны эвлэрэл, нэгдлээр бүтэн хоёр цаг амьсгалсан юм. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр, Ардчилсан намын лидерүүд, үндэсний шинэ намыг дөнгөж саяхан өлгийдсөн Шадар сайд М.Энхсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Да.Ганболд гээд Баабарыг нэртэй улстөрчийнх нь хувьд, нэрт нийтлэлчийнх нь хувьд хүндэлдэг эрхмүүд зэрэгцэж зогсоод яриа өрнүүлж байхыг тэнд харж болох байв. Сайн туурвил, үнэтэй бүтээл гэдэг аливаа зөрчилдөөнөес ангид хүлээн зөвшеөрөгддөг ажээ.
Ардын эрх сонин 108/386/
Д. Цэцэг