М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Баабаргүй АН

Үүнээс ганцхан хоногийн дараа буюу есны өдөр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж тэдгээр эсэргүү этгээдүүд-ийг зайлуулах тушаалд гарын үсэг зурсанаар ҮДХ-ны дүгнэлт хүчин төгөлдөр болох нь тэр.

Гол нь намынхаа байр суурийг сөрж, дотоод дүрэм журмыг нь үл тоон Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт орлоо гэдэг шалтгаанаар тийнхүү цээрлүүлсэн хэрэг л дээ. Тухайн үед АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гадна Үндэсний зөвлөлдөх хороо хэмээх шийдвэр гаргах дээд байгууллага нь ч энэ шийтгэлийг үндсэндээ дэмжсэн.
Гэвч цөөнгүй гишүүд дэмжигчдэд нь болон намаа аврах, шинэчлэх хөдөлгөөнийхөнд нэр бүхий лидерүүдийг эгнээнээсээ хөөсөн асуудал нэлээд хүнд туссаныг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй. Үнэндээ хүчтэй улстөрийн хүчин хүчирхэг хүмүүсээс бүрддэг гэдэг тэр логикоор бол М.Энхсайхан, Ж.Наран-цацралт нарт тийм шинж бий гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Ялангуяа жирийн гишүүдийн хувьд энэ үнэлэмж ганц тушаал гар-санаар өөрчлөгдөнө гэж байхгүй нь дэндүү тодорхой.
Сайдын суудалд заларч, хариуд нь харин намаасаа хасагдсаныхаа дараа мань гурав байр сууриа илэрхийлэхдээ яг нэг утгатай дүгнэлт хийсэн.
Ердөө л АН-даа биш Алтан гадас-т хөөгдлөө гэдэг тайлал байлаа шүү дээ. Үүнийг санамсаргүй зүйл биш гэж ажиглагчид дүгнэж байсныг хүмүүс санаж байгаа. Дээрх гурвын араас шилрэхээр шийдсэн УИХ-ын гишуүн Ж.Батхуяг, одоогийн Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд П.Улаанхүү, Гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон, доктор профессор Б.Дашпүрэв зэрэг цагтаа АН-д нөлөө бүхий орон зайтай явсан эрхэмүүд ч Алтан гадас фракцтай холбоотой юм яриад л шийдвэрээ гаргацгаасан билээ.

Намаа аврах хөдөлгөөн хүртэл байгуулж, бүтэн жил шахам цөхрөлтгүй үзэлцсэн Б.Нанжид, Д.Батбаяр нарын залуус ч сайн дураараа сонголтоо хийн М.Энхсайхан ахынхаа хаяаг хэдийнэ бараадаад амжиж.
Хамгийн гол нь эдгээр улсуудын намаасаа гарах болсон шалтгаан нь ердөө л ганцхан зүйлд байгааг олон түмэн анзаарсан байх. Бүгдээрээ л А үсгээр эхэлеэн нэртэй бүлэг фракц АН-ын бодлогыг
тодорхойлоод бүлэглэлээ намын хэмжээнд тавьж ажиллах боллоо. Улмаар бусдадаа байр суурь олгохын аргагүй хүрээгээ тэлеэн байна гэдэг ганцхан тайлбартай.

Ийм тайлбар хийгээд намаасаа гарч байгаа, гарахаар байдлыг анаж буй хүн тийм ч цөөн биш гэж судлаачид хэлээд байгаа нь ортой л боловуу.
Өнгөрсөн гуравдугаар сарын 30, 31-нд хуралдсан АН-ын Онц их чуулганы үеэр хөөгдсөн лидерүүдээ эргүүлж авах санал гаргахаар бэлтгэж ирсэн төлөөлөгч олон байсан ч тэдний дуу хоолой урьдчилан зохион байгуулсан арга хэмжээг нэвтэлж гарч чадаагүй билээ.
Ер нь яаж ч бодсон М.Энхсайхан, Ж.Наранцацралт нарыг АН-д удаагүй Л.Гүндалайтай зүйрлэхэд хэцүү баймаар.

БААБАР АА, АН ӨӨД БОЛООГҮЙ…
Тэр АН өөд боллоо. Гэгээн дурсгалыг нь хүндэтгэе гэж бичээд эгээтэй л арьсаа хуулуулаагүй. Ёрөнхийлөгчийн сонгуулийн дараахан шуудхан л ингээд дүгнэчихсэн. Үнэндээ АН доторхи бүлэглэлүүдийн зөрчил нэг хэсэг энэ намыг амьсгал хураасантай адил байдалд хийсэнд бухимдахдаа л ингээд хэлчихсэн шиг байгаа юм. Үүнээсээ болоод тэрбээр АН доторхи олигархи гэгддэг хэсэг нөхдийн зүгээс хангалттай дайралт дарамт амссан. Гэвч намаа оршуулчихсандаа гэмшээгүйгээр барахгүй, хэлсэн үгээ хатуу хамгаалж нэлээд зүтгэсэн дээ. Ямар сайндаа Ёрөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон асуудлыг хэлэлцэх ҮЗХ-ны хуралдаан дээр орж ирээд АН Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүнийхээ төлөө юу ч хийгээгүй. Дарга нар нь хуруугаа ч хөдөлгөөгүй шүү гэж хэлчихээд гараад явчихав дээ. Мөн ойр ойрхон бичсэн нийтлэлд нь Алтан гадас нам ч гэх шиг албан ёсны бус нэр томъёо харагдах болсон нь цаанаа учиртай байх л даа. Ямартай ч өнөөдөр хүчтэй улстөрч М.Энхсайхан, Ж.Наран-цацралт . . . нар АН-д алга. Тэдний улстөр дэх орон зай, зангараг хэвээр байсан цагт, тусгал нь АН-д ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байж чадахүй бизээ.

Ингээд бодохоор АН бүх зовлонгоо туулсан. Монголд хамгийн төлөвшсөн улс төрийн хүчин гэвэл бид л байна гэж Ц.Элбэгдоржийн яриад байгаа нь дэндүү популист сонсогдож байна.
Үнэхээр төлөвшсөн, үзэл бодол, бодлого үйл ажиллагаа нь цэгцэрсэн, дотоод эв нэгдлийн хувьд ярилтгүй улстөрийн хүчин хэзээч Нам дотор элдэв фракц хөдөлгөөн үүсгэхийг хориглоно гэдэг шийдвэр гаргадаггүй байх.

(Өнөөдрийн монгол 106/276)
Д.ЛХАГВА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button