Тэр цагт…
Удахгүй зүрх сэтгэл оюун ухааны *ДОХ*
Чамайг би дарлахыг хүсэхгүй байна
Чамайг би өвчлүүлэхийг хүсэхгүй байна
Чамайг би өөр шигээ тэнэг болгохыг хүсэхгүй байна
Чамайг би тарчилж үхээсэй гэж хүсэхгүй байна
Өөрт минь
Шал ядаргаа
Өөр нэгний өмнөөс үхэх ял
Өөр нэгний өмнөөс амьдрах ял
Шал утгагүй
Өөрийгөө хайх явцдаа
Өрөөл бусдаар тоглоом шоглоом хийх
Өөрийгөө эмчлэхийн тулд
Өрөөл бусдаар туршилт судалгаа хийх
Өөрийгөө үхүүлэхийн тулд
Чамайг үхүүлэх
Өөрийгөө хайрлуулахын тулд
Чамайг золиослох
Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд
Чамайг яллах
Өөрийгөө шүтүүлэхийн тулд
Чамайг амьдруулах
Энэ бүхнээс би залхаж байна
Энэ бүхнийг тэр тэнэг *бурхадад* үлдээе
Байхгүй болоод тэд хүчтэй
Байлгахыг хүсэгчид байдаг болоод тэд байдаг
Үүнийг л эцэст нь хэлье
Өөрийн толгойгоороо бодох сэтгэх ухаарах эрхийг нь
Үнэндээ бид хүн төрөлхтөнд өгье
Өөрийгөө өөрөө жолоодох эрхийг тэдэнд олгоё
Тэр цагт дэлхий сөнөг хамаагүй
Тэр цагт бүгд харамсаг хамаагүй
Тэр цагт магад
Өгүүлэхүй
Тоочихуй
Сэтгэхүй
Бясалгахуй
Бэлэн хоол хэрэггүй болсон байна…
2005 он
Б.Мөнхдөл