Төр хорлон сүйтгэх бодлого барьж байна

Иргэний хөдөлгөөний тэмцэл уурхайчдад халдварлалаа. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг болон экспортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг үйлдвэрлэж буй уурхайчид эрх ашгаа хамгаалахаар Соёлын төв өргөөнд өнгөрсөн баасан гаригт цуглав. Хэрэв бүх уурхайчин Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн цуглаан зарлаж, суулт зохион байгуулбал тэнд хөдөлмөрийн насны нийт залуусын 30 орчим хувь ирнэ. Тэдний ард гэр бүлийнх нь олон зуун мянган хүн бий. Энэ тохиолдолд төрийн тэжээх хүмүүсийн тоо улам бүр өсч, гэнэтиин ашгаас хураасан татвараа тэдэнд хоол болгон тараахаас өөр гарцгүй болно. Харамсалтай нь тэр үед төр засагт гэнэтийн ашгаас татвар хураах боломжгүй болж мэдэх юм. Уурхай ажиллахгүй бол алт, зэс олборлохгүй. Алт зэс олборлохгүй бол манай экспорт уналтад орж, Засгийн газар улсын төсвийн үрэлгэн бодлогыг хэрэгжүүлэх гэж гацаанд орно. Yнэндээ Ашигт малтмалын үнийг өндөр байгаад дулдуйдаж хэт өндөр зардалтай төсөв бий болгож болохгүй. Хэрэв ашигт малтмалын үнэ уналтад орсон тохиолдолд тэр үед асуудал хүндэрч мэднэ.

Болгоомжтой бай гэдэг зөвөлгөөг Олон улсын валютын сан болон Дэлхийн банк өгч байсан. Тэрхүү үнийн уналт болон өсөлтөөс үүдэн гарч болох тэр хүндрэл өнөө маргаашгүй уурхайн ажил хаялтаас үүдэн гарахыг үгүйсгэх аргагүй болжээ. Ийм нөхцөл байдалд. тавдугаар сарын 30-нд баталж, тухайн агшнаас эхлэж мөрдсөн Ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварын тухай хууль түлхэв бололтой. Хэдийгээр тэд өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөөнд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан ч энэ долоо хоногт гудамжинд гарч мэдэх гэнэ. Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар уул уурхайханханд Би та бүхэнд тэмцэх аргыг зааж, мэдлэгээсээ хуваалцана гэж байв. Ямар ч байсан уул уурхайн хүнд техник хэрэгслүүдтэйгээ талбай тойрон жагсч, дүлийрсэн төрийн чихийг онгойлгохын төлөө үгээ хэлбэл гайхах хэрэггүй. Yүнд нь уурхайн удирдлагуудын ажилчдаа цомхтгоно, уурхайгаа хаана гэсэн хатуу мэдэгдлүүд тэдэнд хүч нэмж буй нь гарцаагүй. Гэсэн ч уурхайчид Бидэнд хоол өг гэж жагсахгүй нь ойлгомжтой. Харин бусдын бүтээсэн баялгийг төр хуулийн хүчээр дээрэмдэж, сайн хүний дүр эсгэх гэж байгааг эсэргүүцсэндээ тэмцэх юм. Тэд энэ тухайгаа өнгөрсөн баасан гаригт хэлэлцэж Алдаж болно. Засдаг болох ёстой хэмээн төр засагт уриаллаа.

Гэвч энэ удаа төр засаг Бид дү­лийрсэн хүн гэж гэдийгээд хөдөлсөнгүй. Уурхайчид төр засгийн буруу шийдвэрийг эсэргүүцэж байх тэр агшинд чуулганы танхимд Хүүхдэд 10 мянган төгрөг өгөх хэрэгтэй. Болохгүй гурван мянган төгрөг л өгнө. Тэр гэнэтиин ашгаас орж ирсэн татварын мөнгөний гуравны нэгийг хүүхдэд, нийгмийн халамжийн үйлчилгээнд өгөх хэрэг­тэй. Засгийн газарт хууль батлагдсан өдрөөс эхлээд их мөнгө орж ирээ биз дээ. Хүүхэд бүрт 10 мянган төгрөг өг гэсэн тулган шаардалт, гуйлт бүхий хурал болж байв.

Харин С.Оюун гишүүн уурхайчдын үгийг сонсч, тэднийг дэмжихээ илэрхийлээд Та бүхэнд баяр хүргэе, УИХ-ын гишүүд энэ хариуцлагагүй шийдвэрийг долоо хоногийн дотор гаргасан нь сэжигтэй санагдаж байна. 6-7 жил ч хэлэлцээд баталж чадаагүй хууль бий. Ийм байж энэ асуудалд ухаантай байж чадахгүй ийм шийдвэр гаргаж болохгүй. Манай улсын хөл дээрээ босох цорын ганц салбар нь уул уурхай. Гэтэл энэ хуулийг баталснаар олон мянган хөрөнгө оруулагчдыг замыг хааж, үйл ажиллагаа явуулж буй уурхайг хаалгаа барихад хүргэлээ. Өөр салбараас мөнгө олж, улсын эдийн засгийг өөд нь татна гэдэг бол хязгаарлагдмал. УИХ-ын дарга Ц.Нямдорж эңэ хуу­лийн төслийг дэмжсэн хатуу байр суурь дээрээ байгаа. Түүнийг ха-раад байхад бодит байдлыг ойлгохгүй пээдийсэн дүр зураг ажиглагдаж байна. Ер нь УИХ-д хөгжлийн утга учрыг ойлгодог хүмүүс дутагдаж байна. гэж байв.

Харин Соёлын төв өргөөнд цугларсан уурхайчид Төр хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна, Би амьдармаар байна. Амьд явахад минь бүү саад бол, Энэ хууль Монголын ард түмний эрхийг зөрчсөн, уул уурхайн салбарын хөгжлийг чөдөрлөсөн шийд­вэр боллоо, Гэнэтиин ашгаас хөгжлийн сан байгуулна гэж байна. Гэтэл тэр нь Улаанбаатар сан шиг юм болбол яах вэ. Энэ бол цөөхөн хүний эрх ашгийг хамгаалсан хууль, Нийгмийн баялгийг улстөрчид бүтээдэггүй юм. Тэдэнд бусдын гавъяагаар нэр төрөө өргөх эрх байхгүй хэмээлээ. Ийнхүү уурхай­чид иргэний хөдөлгөөн яаж тэмцдэг тэр бүх аргаар тэмцэнэ. Мөн ардчилсан нийгэмд байж болох бүх тэмцлийн арга хэлбэрийг ашиглах аж. Одоогийн байдлаар улсын төсөвт гэнэтиин ашгаас 60 тэрбум төгрөг ороод байгаа. Тэгэхдээ энэ ашиг удаан үргэлжлэхгүй нь харамсалтай…

Ардын эрх сонин 108/386/

Г.Отгонжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button