Монгол Улс ардчиллын төвшнөөсөө ухарчээ

Ийм таагүй дүгнэлт Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын Ү бага хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцэх олон улсын бага хурлын үеэр сонсогдов. Гэхдээ энэ дүгнэлтийг гадаадынхан гаргасан юм биш. Улаанбаатар хот, хөдөө аймгийн 10 мянган хүнийг хамруулан хийсэн судалгааны үр дүн ийм байдалд хүрснийг харуулжээ. Монголд үндсэн хуулийн дархлаа, хамгаалалт байхгүй, үндсэн хууль, бусад хуулийн уялдаа тааруу тул дур дураараа тайлбарлах боломжтой, ардчилал руу тэмүүлэх, ардчилаас ухрах салаа замын уулзварт байгаа, төр засаг иргэдийнхээ хяналтаас гарч байгаа зэрэг сөрөг үзуүлэлт олон ажиглагдсан байна.

Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний байдал зэрэг цөөнгүй үзүүлэлтээр манай орон 1990-ээд оны эхэнд хурсэн төвшнөөсөө хойш ухарчээ. Хүний эрхийн хамгаалалт үлэмж доошилж хууль хяналтын байгууллагынхан бусдын бие махбодид халдах нь элбэгшжээ. Судалгаанд хамрагдагсдын 19 хувь нь ийм байдал гардаг гэсэн байна.

Олон улсын энэхүү бага хурал Улаанбаатарт энэ сарын 1-2-нд болсон юм. Ардчиллыг шинээр бо­лон сэргээн тогтоосон орнуудын Ү бага хурлыг даргалан өөрийн оронд 2003 онд хийлгэсэн улсын хувьд Монгол Улс өнгөрсөн жилүүдийн ажлын хэрэгжилтийг дүгнэж энэ оны намар Катарын нийслэл Дохад болох ҮI бага хуралд ээлжгэ хүлээлгэн өгч байна. Сая болсон бага хуралд Бангладеш, Бельги, Ка­тар, Филиппин, Энэтхэг, Швед зэрэг 11 орны Засгийн газрын төлөөлөгч, 30 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгч оролцлоо. Манай улс Ү бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн асуудлынхаа дийлэнхийг биелүүлжээ.

Ардын эрх сонин 108/386/

Д.Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button