Нойтон түрээсийн онгоц ашиггүй байвал гэрээг цуцална

МИАТ-ийн даргаар томилогдсон Б.Эрдэнэбилэг өнгөрсөн лхагва гаригт сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрээр МИАТ компани олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө нээлттэй байх болно гэдгийг амлалаа.
Түүнээс сэтгүүлчид МИАТ компанийн өнөөгийн байдлын талаар асуусан. Сүүлийн үед МИАТ компаниар үйлчлүүлэгчдийн тоо буурсан гэнэ. Нэг төгрөг олоод 97-98 мөнгийг нь зарлагадаж, нэг мөнгөний ашигтай ажилладаг гэнэ. МИАТ компанийн нийт ашгийн 80 гаруй хувийг Азийн орнуудад хийсэн нислэгээс олдог бол Европ руу хийсэн нислэгээрээ алдагдалдалд орчих гээд байдаг сул талтай аж. Өртөг зардлын хувьд ч нэмүү байдаг гэнэ.

Мөн энэ сарын 18-наас Милан-Улаанбаатарын чиглэлд нислэг хийх нойтон (багийн бүрэлдэхүүнтэй нь хамт түрээслэх) түрээ­сиин онгоц ашигтай ажиллах эсэх нь эргэлзээтэй байгаа нь урьдчилсан тооцоогоор тогтоогджээ. Уг онгоцыг МИАТ компани сарын 91сая 450 мянган ам.доллараар түрээ­сэлж буй гэнэ. Харин нийт үйл ажиллагааны зардалд 8.5 тэрбум төгрөгийн зардал гаргах аж. Энэ нь уг онгоцонд хэт их хөрөнгө зарлага­даж буй юм байна. Дэлхий нийтэд суудал ашиглалтыг 51-58 хувьтай байвал хангалттай гэж үздэг бол манай түрээсэлж байгаа дээрх онгоцны суудал ашиглалт 98 хувьтай байсан цагт зардлаа нөхөж, бага зэрэг ашигтай ажиллах боломжтой аж.

Хэрвээ алдагдалд орж эхэлбэл нойтон түрээсийн гэрээг цуцлах та­лаар дээд байгууллагын удирдлагууддаа Б.Эрдэнэбилэг захирал мэдэгджээ. Монголын талаас уг онгоцны түрээсэнд 960 мянган дол­лар урьдчилан төлчихсөн байгаа учраас юутай ч гэсэн азаа туршаад нойтон түрээсийн онгоцоор тээвэр хийх байдалд хүрсэн байна.
Шинэ захирал МИАТ-ийн хувьчлалын талаарх асуултад Би энэ албан тушаалд нэг жилийн хугацаатай томилогдсон гэж ойлгож байгаа. Энэ хугацаанд МИАТ-ийн хувьчлалын асуудал яригдахгүй биз ээ гэсэн юм.

Ардын эрх сонин 108/386/

Б.Сүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button