Япончууд Чингис хааны тухай киноныхоо зураг авалтыг эхлүүллээ

Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Чингис хааны тухай Бөртэ Чоно-Газар тэнгисийн хязгаар хүртэл уран сайхны киноны зураг авалтын нээлтийн ажиллагаа өнгөрсөн баасан гаригт боллоо. Нээлтийн ажиллагаанд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ө. Энхтүвшин нарын албаны хүмүүс оролцсон юм.

Япондоо алдартай шоу бизнесмэн Кадакова сан, Монголын кино найруулагч И.Нямгаваа нар энэ киног гардан урлах юм. Энэ киног Монгол, Япон улс хамтран бүтээж байгаа. Зардал мөнгө, техник төхөөрөмж болон жүжигчдийн олонх нь Японы талаас гарч буй. Тэд Чингис хааны тухай киног хийх гэж байгаагаа хүндэтгэн киноны зураг авалт осол эндэлгүй амжилттай болохыг ереөж Бурхан буулгах ёслол гэх мэт зан үйлийг өерсдийнхөе уламжлалаар хийв. Мэн япон, монгол бөө зайран бурхдад мөргөл өргөх ёслол үйлдсэн.

Монголын дөрвөн залуу жүжигчин гол дүрийг бүтээнэ


Нээлтийн ёслолын ажиллагаанд Чингис хаан, Жамуха, Хулангийн дүрийг бүтээх жүжигчдийгтанилцуулсан. Хираяма Юүсүкэ жүжигчнийг Жамухын дүрд яг тохирно гэж олон хүн үнэлж байсан. Хулангийн дүрд Ала гэх өмнөд Солонгосын жүжигчин тоглох юм байна.
Монголын дөрвөн залуу жүжигчин Отчигон, Хачун, Зэлмэ, Тэмүжин үгэгийн дүрд тоглох гэнэ. Тэд бол Эрдэнэбилэг, Амарсайхан, Болд-Эрдэнэ, Түвшинхүү нар.
Киног япон хэлээр бүтээж байгаа зураг авалт нь дуу бичлэгийн хамт бичигдэх учраас монгол жүжигчид текстээ япон хэлээр хэлэх юм байна. Өөрөөр хэлбэл, залуу жүжигчид япон үг цээжилж буй ажээ.
Гэхдээ энэ киног үзэгчдийн хүртээл болгохдоо тухайн орных нь хэлээр бичгийн орчуулгатай толилуулах аж. Энэ нь өдгөө бид Тэнгис кино театрт гадаад кино үзэж байгаатай адилхан юм.

Энэ кино Чингисийг дэлхийд таниулж чадна


Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж буй дээрх кинонд бүхий л талаар гадаад хүн гардан ажиллаж буйд зарим хүн дургүйцдэг нь нууц биш. Энэ талаар найруулагч И.Нямгаваатай ярилцаж санал бодлыг нь сонслоо.

-Гол дүрд нь монгол хүн байхгүй байгаад зарим хүн тааламжгүй хандаж байх шиг?


-Японы тал хөрөнгөө гаргаж байгаа. Тэд жүжигчдийн асуудлыг шийднэ. Гэхдээ манайхан түүхээ хувьчилдаг сэтгэлгээнээсээ салмаар байна. Биднийг мөнгөгүй цагт энэ хүмүүс хийж өгье, тусалъя дэлхийн хэмжээнд гаргаж, Чинги­сийг таниулъя гээд сайхан сэт­гэлээр тусалж байна. Тэгээд ч ма­най зарим уран бүтээлчид дэлхийн жишигт хүрсэн кино яаж хийдгийг энэ хүмүүсээс хараад ихийг сураасай гэж хүсэх байна.
Мөн бид энэ хүмүүстэй хамтран ажилласнаар дэлхийн киноны зах зээлд Чингисийн тухзцямноыаргаж чадах юм шүү дээ. Бидэнд бол тиим боломж огт байхгүй.
Зураг авалт есдүгээр сард дуусна
Бөртэ чоно-Газар тэнгисийн хязгаар хүртэл киноны зураг авалт энэ өдрөөс эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 16-нд дуусгахаар уран бүтээлчид нь төлөвлөжээ. Гэхдээ цаг агаарын байдлаас энэ хугацаа бага зэргээр өөрчлөгдөхийг тэд үгүйсгэхгүй байна.

Одоогийн байдлаар Төв аймгийн эрдэнэ сумын нутаг дахь Элстэй гэдэг газар авч байгаа. Цаашдаа Манзуширийн хийд, Хустайн нуруунд авах гэнэ. Шөнө ямар нэгэн киноны зураг авалт хийхгүй юм байна. Компьютер графикийн аргаар шөнийн зургийг хийх ажээ.
Киног гардан бүтээж буй Кадакова Харүко арванхоёрдугаар сард киног хийж дуусгахаа хэлсэн бөгөөд оны эцэст Монголын үзэгчдийн хүртээл болгоно гэдгээ киноны зураг авалтын нээлтийн нажиллагааны үеэр мэдэгдлээ.

Ардын эрх сонин 108/386/

Б.Сүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button