Хурандаа ороод ирэхээрх ээж шиг минь санагддаг

Монголд эмэгтэйчүүдийн төвлөрсөн хорих анги ганц байдаг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 407-р анги. Монгол Улсын хуулийн дагуу насанд хүрээгүй, жирийн чанга гэсэн ялгамжтайгаар ял эдлүүлэх зорилготой энә ангид одоогийн байдлаар 360-аад эмэгтэйчүүд хорих ял эдэлдэг аж.

2002 онд батлагдсан Эрүүгийн шинэ хуулийн дагуу баривчлах ялтай эмэгтэйчүүд энэ хорих ангид ирдэг. Энэ нь шинээр хуулинд орсон ялны төрөл бөгөөд анх удаагийн хүндэвтэр гэмт хэрэгтэй хоригдлууд нэг сараас зургаан сарын дотор ганцаарчилан ял эдэлдэг. Өөрөөр хэлбэл хуулийн хэллэгээр камерын систем-д ганцаарчилан ял эдэлдэг онцлогтой учраас богино хугацааны боловч хатуухан ялын төрөл байдаг гэнэ.
Жирийн дэглэмтэй ангид нь хийсэн хэргийн хүнд хөнгөн, хор аюулаас хамаарч нэг жилээс дээш хугацаанд 10 жилтэй мөн 15, 16 жилийн ялтай ч хоригдлууд байдаг гэнэ. Насанд хүрээгүй охидыг тусад нь байлгаж тэдэнд ерөнхий боловсролын сургалтыг болон амьдралын ухааны хичээлийг явуулдаг аж.
Хорих ангийн дарга хурандаа Р.Оюунбадам

Амьдралын будлиантай, муу энергитэй, базаахгүй хүмүүс энд байдаг гэсэн ойлголт ниигэмд
байдаг. Өнөөдөр тодорхой хэмжээний эрхийн хязгаарлалтай, нэр төр нь унасан, гэмт хэрәгт холбогдсон, ах дүү төрел садан найз нөхдөөсөө тасарсан ийм хүмүүс ял эдэлҗ байгаад л хамаг учир байгаа юм. Иймд хүний жам ёсны эрх, хүний амьдралын наад захын . жишиг хүрээг хөндөх учиргүй тул аль болох гэрийн нөхцөлд ойрхон хамт олны дунд ямар байх ёстой тэр бүгдийг манай хорих байгууллага анхаарч үздэг. Яагаад гэвэл өнөөдөр хоригдол боловч маргааш иргэдийн дунд ороод амьдраад явах болохоор, өөрийнхөө биеийг яаж авч явах, ямар ёс заншлыг баримтлах, гэр бүлдээ яаж хандах, яаж сурч боловсрох, яаж мэргэжилтэй болох энэ бүгдийг зааж сургаж байдаг.

Нөгөө талаар чанга дэглэмд ял эдэлж байгаа хоригдлууд голдуу эрүүгийн хуулийн 91-ийн 2 -ийг үйлдсэн байдаг учир хугацааны хувьд харьцангуй урт 15- 25 жилийн ялтай эмэгтэйчуүд байдаг. Нийт ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн бараг гуравны нэгийг эзэлдэг. Энэ хүмүүс хорих ангийнхны анхаарлыг их татдаг. Мэдээж 100 шахам эмэгтэйчүүд энэ их урт хугацаанд ял эдлэх нь хэн болгонд ойлгомжтой. Эргээд хорих газраас суллагдах боловч маш олон жилийн цаана суллагдана гэхээр энэ хүний ар гэрийн амьдрал юу болох вэ, насны байдал ямар болох вэ, цаана нь үр хүүхэд ах дүү нар энэ хүнээс хэр зэрэг хөндийрөх вэ? зэрэг олон асуултууд байдаг тул аль болохоор нийгмийн амьдралд байгаа юм шиг нөхцөл байдал үүсгэх, эрүүл мэндийг нь хамгаалах шаардлагатай. Энэ олон жилийн ялыг эрүүл байж туулж гарна. Хэрэв өвдвөл хорих газраа нас барах учир энә хүмүүсийн эрүүл мэндийг туйлын анхаарч эрүүл байлгах тал дээр хорих анги анхаарч их зүйлийг бодож ажиллаж байна.

Нөхцөл байдльгг аль болохоор сайжруулдаг. Бараг өрөө тасалгаанд нь хивс дэвсэх нь холгүй байдаг. Хоригдлуудад үзвэр үйлчилгээ үзүүлж, ажил хөдөлмөр хийлгэж мөн үндэсний шашин шүтлэгийг нь бодолцож Дацан хүртэл байгуулсан. Хөгжимчин дуучин хоригдлуудад Ухаарлын уянга нэртэй дуу бүжгийн хамтлаг байгуулаад бусад хорих газруудад очиж тоглодог.
Зарим хоригдлуудьш болон ажилчдынхаа хүүхдүүдийн баярыг өчигдөр тэмдэглэж өнжсөн. Тив дэлхийн хүүхдүүд баярлаж байгаа өдөр эцэг юмуу эх нь нийгмийн ямар байр сууринд байгаа нь хүүхдүүдэд хамаагүй.
Хүүхэд баярлаж байх ёстой гэж боддог. Өнөөдөр онцлог өдөр болж байна. Хүний эрхийн үндэсний комисс, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран хоригдлуудад эрх зүйн туслалцаа үзүүлэхээр өдөрлөг зохиож байна. Эрх зүйн туслалцаа үзүүлэх нь дуулж бүжиглэх, идэж уухаас илүү гэж боддог. Хоригдож байгаа хүмүүст өөрийн ялын тухай, ял эдэлж байгаа нөхцөл байдлын тухай асуудал зөндөө байдаг тул хуульчдаас зөвлөгөө авах хүсэлтэй байдәг. Хүн ер нь гэмт хэрэгт холбогдохгүй байя гэвэл хууль эрх зүйн зөвлөгөө авч байх ёстой. Ийнхүү өмгөөлөгчдөөс хоригдол эмэгтэйчүүд зөвлөгөө авч байлаа. Энэ үеэр зарим
хоригдол эмэгтэйчүүдтэй уулзлаа.

Байгалмаа./10 жилийн ялтай/
Хэдийгээр бид гэмт хэрэг хийгээд ирсэн ч гэсэн хайрлан хүндэлмээр хүмүүс энд ажилладаг. Энэ байгууллага хүний төлөө ажилладаг. Ийм хууль эрх зүйн зөвлөгөө миний мэдэхийн долоо найман жил үргэлжилж байна. Угаасаа Цагдаагийн академи төгссөн нийгмийн ахлах ажилтнууд энд ажилладаг. Дээрээс нь ангийн дарга бидэнд хууль эрх зүйн талаар байнга зөвлөгөө мэдээлэл өгдөг. Шоронд бие биенээ дарамтлах гэдэг ойлголт байдаггүй. Ялтныг дарамтгүй байлгах, сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулахгүй байлгах зэрэг дээр энэ байгууллага их анхаардаг.
Би жирийн дэглэмтэй ангид олон жил болсон. Гэмшихээсээ илүү их харамсдаг. Харамсал нэмэгдээд байна уу гэхээс хорогддоггүй. Анх ирэхдээ ганц хоёр зүйлд магадгүй, аав ээжиигээ гомдоолоо гэдэг юмуу сайхан амьдралаа үрчихлээ гэж боддог байсан. Одоо ингээд олон жил болохоор хайран залуу наснаас өгсүүлээд бодож харамсах юм маш их байдаг. /уйлав/ Адъяа. / гурван жилийн ял авсан/
Насанд хүрээгүй хүүхдийн хорих тусдаа байдаг. Гадны байгууллагаас тусламж их ирдэг. Хүндрэлтэй асуудлыг дор нь шийддэг. Ирээдүйнхээ талаар боддоггүй байж, харин энд ирээд ирээдүйгээ их бодох болсон.

Тунгалаг./ 10 жил/
Хорих ангийн албан хаагчдын хувьд гомдох юм байхгүй. Эм тариа, вок савангийн хүрэлцээ муу байдаг ч эндхийн албан хаагчид чадах чинээгээрээ болгож ажилладаг. Хорих ангийн дарга Оюунбадам хурандаад үнэхээр баярламаар байдаг. Энэ хүн маш их юм хийдэг. Хурандааг хашаанд орж ирэхлээр ээж ороод ирэх шиг бидэнд санагддаг.
Харин цаана нь хууль гэдэг юманд үнэхээр гомдмоор үнэхээр харамсмаар санагддаг. Хүн алаагүй өчүүхэн юман дээр амьдрах гэж яваад алдаж энд ирсэн хүүхнүүд охидуудыг хараад үнэхээр харамсдаг. Яагаад гэвэл энд ямарч төлбөргүй ганцхан гар утас, ганц хүний хорь гучин мянган төгрөгөн дээр давтан хэргээр 10 жилийн ял авч байна.

Олон жилийн ялтай хүмүүсийн ар гэр ямар байгаа билээ. Нийгэм өнөөдөр ганцхан энә хүүхнүүдийг яллаж байгаа биш тэдний ар гэр үр хүүхдийг давхар яллаж байна. Өр төлбөрт орсноор орон гэргүй болж, эр нөхөр нь архичин, үр хүүхэд нь гудамжинд гарч байна. Эргэлт ирдэггүй олон хоригдлууд байдаг.
Бид телевиз сонингоос байнга мэдээлэл авдаг. Энә жил 800 жилийн ой болж байна. Төр өнөөдөр яллаж чадсан шигээ өршөөл уучлал үзүүлэх болов уу гэж бид хоног өдөр биш, цаг минутаар хүлээж байгаа гэдгийг уламжилж өгөөч.

Хорих ангид хүндрэлтэй асуудал олон байдаг байна. Жирэмсэн эхчүүдийг эмнэлэгт төрүулээд гурав хонуулаад хорих ангид нь авчирдаг. Учир нь хоригдол эмэгтэй гэр оронгүй, эсвэл хүүхдийг нь харах хүнгүй байдгаас нэг нас хүртэл нь эхтэй нь хамт байлгах болдог. /хуулиар зөвшөөрсөн/ Хүүхдийг нь нэг нас хүрэхлээр нь асрамжийн газарт өгдөг гэнэ. Энэ ангид гурван ээж хүүхэдтэйгээ бии, цаана нь олон жирэмсэн хоригдол эмэгтэй байдаг. Тусгайлсан зардал байдаггүйгээс өөрсдийн нөөц бололцоогоор эх хүүхдэд тусад нь байр бэлдэж өгч мөн эхчүудэд хичээл заадаг аж.
Мөн 2002 оны Эрүүгийн шинэ хуулинд нэг төрлийн гэмт хэргийг хоёроос гурван удаа давтан үйлдсэн бол 10 жилээс дээш ял өгдөг болсон нь зарим тохиолдолд амьдрал дээр хундээр буудаг аж. Жишээ нь, тус ангид 16 настайдаа жил зургаан сараар хоригдсон охиныг Дэлхийн зөн байгууллагаас гэр орон өгч хөдөө гэрт нь хүргэжээ. Удалгүй охин 12мянган төгрөг хулгайлж баригдаад есөн мянгыг нь эзэнд нь эргүүлж гурван мянган төгрөгийн үлдэгдэлтэй давтан хэргээр 10 жилийн хорих ял аваад эргээд иржээ. Дээр нь охин нялх хүүхэдтэй байж.

(Өнөөдрийн монгол 106/276)
Б.БАЯСАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button