Орон сууцны санхүүгийн корпораци байгуулахад чиглэсэн хувийн хэвшлийн банкуудын хамтын ажиллагаа хүчээ авч байна
Орон сууцтай болох мөрөөдлийг биелүүлэхэд хүн-амын худалдан авах чадварт тохирсон, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан орон сууцны урт хугацаат зээл буюу ипотек болон бусад санхүүгийн үйлчилгээг нэмэгдүүлж, цаашид эдгээр зээлээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг бий болган ажиллуулах нь чухал үүрэг гүйцэтгэнэ.
Тиймээс үл хөдпөх хөрөнгө барьцаалсан орон сууцны зээлийн анхдагч ба хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх талаар банкны салбарт эртнээс яригдаж эхэлсэн бөгөөд 3 дугаар сарын 30-ны өдөр Монгол банк болон Анод банк, Голомт банк, Монгол Шуудан банк, Худалдаа Хөгжлийн банк, Хас Банк, Зоос банк, Капитрон банк, Капитал банк, ХААН банк гэсэн 9 арилжааны банк Орон сууцны санхүүгийн корпораци (OCGK) байгуулах тухай Харилцан Ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Yл хөдлөх хөрөнгө барьцаалсан орон сууцны зээлийн анхдагч ба хоёрдогч зах зээлийг хооронд нь холбож зуучлалын үүрэг гүйцэтгэх энэ санхүүгийн байгууллага анхдагч зах зээл дээр орон сууц худалдан авахад зориулагдсан зээл олгоход хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлийн хоёрдогч зах зээлийг бий болгож хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Шинээр байгуулагдаж байгаа энэ корпорэци нь эхний шатанд ипотекийн зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүй, зохицуулалтын болон бүтэц, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газартай хамтран ажиллах гэр хорооллуудад богино хугацаатай үе шаттай зээл олгох явдлыг хөхүүлэн дэмжих, түүнчлэн зээл олгох бодлого, баримт бичгийг стандартчилах, ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх үндэс суурийг тавих, улмаар үнэт цаас борлуулах хэлбэрээр дунд болон урт хугацааны хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зэрэг үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
Дээрх Санамж бичигт гарын үсэг зурсан банкуудаас ХасБанк, Голомт банк, Зоос банк, ХХБ, ХААН банкны төлөөлөгчдөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдаж ОССК-ийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, санхүүжилтийн асуудлыг тодорхойлж байна. Ажлын хэсгийн анхны хурлаас Засгийн газарт хандан гаргасан хүсэлтэд тэргүүн ээлжинд Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль-ийн хэрэгжилтийг хангах талаар арга хэмжээ авахыг хүссэн юм. Мөн тус бэлтгэл ажлын хүрээнд олон улсын зөвлөхийг ажиллуулж, компани байгуулах, түүний дүрмийг боловсруулах, зохион байгуулалтын бүтцийг тодорхойлох, үйл ажиллагааны стандартчилсан бодлого, дүрэм, журам, зээлийн барймт бичгийг боловсруулах, үйл ажиллагааны төсвийг гаргах зэрэг асуудлаар техникийн туслалцаа авч байгаа.
Монголбанк энэхүү корпорацид хувьцаа эзэмшигчээр оролцож, ОССК-ийн гаргахаар төлөвлөж буй үл хөдлөх хөрөнгө барьцаалсан орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаасны хөрвөх чадварыг хангах батапгаа гаргах, бондтой холбоотой хууль, журамд нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр ипотекийн хоёрдогч зах эээлийн үндэс суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Санхүүгийн зах зээл хөгжсөн орнуудад үл хөдлөх хөрөнгө барьцаалсан орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаасны зэх зээл нь орон сууц худалдан авах, барихад зориулсан урт хугацаатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход чухал ач холбогдолтой байдаг. Монгол Улсад дээрх зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулах Орон сууцны санхүүгийн корпорацийг байгуулж амжилттай ажиллуулах явдал нь энэ чиглэлээр хийгдэх чухал алхам болно. Цаашид ОССК-ийн үйл ажиллагааны үр дүнд арилжааны банкуудын орон сууцны зээлийг бага дунд орлоготой иргэдэд илүү хүртээмжтэй болгох, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах нөхцөл бүрдэх юм.
Ардын эрх сонин 108/386