Хадгаламж зээлийн хоршоод шударга нээлттэй байхын төлөө нэгдэнэ
хаврын том хар үйл явдлын нэг болсон. Хохирогчид дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болж өдгөө ч гэсэн яахаа мэдэхгүй хий дэмий л төр засагтаа гомдон үгээ барж сууна. Болж өгвөл жагсаал цуглаан хийж өлсгөлөн зарлаж байгаад ч хамаагүй төрөөс хэдэн цаасаа гаргуулж төлүүлчих санаатай байгаа нь ч нууц биш.
Энэ мэт ганц нэг ХЗХ-ын дампуурал бусад хэвийн үйл ажиллагаа явуулж байсан хэдийгээ хөлдөө чирэх шахав. ХЗХ-нд итгэх иргэдийн сэтгэл эргэж мөнгөө татаж авах сонирхол нь давамгайлав. Төр засаг хууль хяналт татварын байгууллагууд ч ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр гэнэт л ухаа орон үлдсэн хэдэн ХЗХ-ыг ёстой жинхэнэ чангалж байгаа бололтой. Энэ мэд дээр доороос төдийгүй дотроос нь хүртэл дарамт шахалт их байгаа энэ үед барьц алдахгүйн тулд ХЗХ-нууд нэгдэж ажиллахаар шийджээ.
Энэ хүчтэй давалгаа боломжийг ашиглаж тэднийг зэх зээлээс арчин хаях сонирхол ч хэн нэгэнд бийг үгүйсгэж болохгүй. Ийм ч учраас ХЗХ-нууд шударга нээлттэй үйл ажиллагааны тулд нэгдэж байгаа гэнэ. Тэд хамтран энэхүү хүнд хэцүү үеийг даван гарахаар шийджээ. Мөн тэд бие биендээ хяналт тавьж шударгаар өрсөлдөж харилцагчиддаа нээлттэй байхаар болжээ.
Хэрэв та анзаарсан бол хотын гудамжаар хаа саагүй *бид нэгдэж байна* гэсэн самбарууд эрээлжилнэ. Энэ бол тэдний энэ тухайгаа илэрхийлж буй нэгэн илэрхийлэл бололтой. Удахгүй тэдний нэгдсэн тухай мэдээ мэдээлэл зар рекламууд хаа сайгүй цацагдах нь дамжиггүй. Мөн тэд ард иргэдийн сэтгэл итгэлийг эргүүлэн авах ямар үйл ажиллагаа явуулахыг харах л үлдлээ.
/Агуу/