Боловсрол, соёлын өвийн байцаагчид номын дуу сонсов

Байцаагчид энэ өдрүүдэд номын дуу сонссоноос гадна Yндэсний түүхийн музей, Хүүхдийн номын ордон, Соёлын өвийн төвд дадлага хийсэн байна. Семинарт ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Уртнасан, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж нар оролцож байцаагчдад гарын авлага болгон Монгол нутаг дахь соёлын үл хөдлөх өвийн хадгалалт, хамгаалалт, ЮНЕСКО-гоос гаргасан соёлын өвийн тухай номыг бэлэглэв. Уг номд Чулуун зэвсгийн үеэс ХХ зуун хүртэлх үеийн Монголын нутаг дахь түүхийн үнэт олдворуудыг багтааснаараа онцлог тул байцаагчдад чухал хэрэглэгдэхүүн болно гэж үзэж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button