Морь, морин эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн болно

Өнгөрсөн хугацаанд шинэ оны Анхны нар харах аялал , Өмнөговь аймгийн Тэмээн поло тэмцээн, Хөвсгөл далайн Мөсний баяр, Монгол шагайн наадам зэрэг томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байх юм. Энэ сарын 9-ны өдөр Морь болон морины эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа-г Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Говь Мон жуулчны баазыг түшиглэн зохион явуулахаар бэлтгэл ажилдаа ороод явж байгаа аж.

Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн үйн үндэсний хорооны мэдээлэл сурталчилгаа хариуцсан нарийн бичгийн дарга Н.Нагаанбуу үзэсгэлэн яармагын талаар ийнхүү ярьж байна.
үideo1
Энэхүү үзэсгэлэн худалдаа нь Монголчуудын морины холбогдолтой эдлэл, хэрэглэлийг нутаг нутгаар нь үзүүлэн, онцлог ялгааг нь харуулах, уран дархчуудын хосгүй гарын хийцийг сонирхуулан сурталчлах, нүүдэлчин Монголчуудын ахуй, зан заншил, соёлыг гадаад, дотоодын жуулчид, залуу үеийнхэнд таниулах зорилготой зохион байгуулж байгаа аж.
үideo2
Морины хүчээр дэлхийн талыг эзлэж явсан Монголчууд орчин үед ч морийг эрхэмлэн дээдлэдэг түүхэн уламжлалыг сэргээх. Морь болон морьтой холбогдолтой эдлэл, тоноглолын улсын чанартай үзэсгэлэн ийнхүү анх удаагаа хөдөө талд болох гэж байна. Аймаг бүр үзмэртэй оролцохоор ажиллаж байгаагаас гадна морь сонирхогчид, морины эдлэл хэрэглэл цуглуулагчид маань өөрсдийн гар дээр байдаг эмээл, хазаар, ногт, чөдөр, дөрөө зэргийг үзэсгэлэнд тавьж сурталчлах улмаар худалдаалах бололцоог нээж байгаа аж.
үideo3
Морь болон морины эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа-ны үеэр жороо морины уралдаан, циркын морьтой үзүүлбэр, морины тухай тууль магтаал, дуу бүжгийн сонирхуулахаас гадна багахан хэмжээний бэсрэг наадмыг зохион явуулах юм байна.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button