Японы уламжлалт урлаг Но Монголд анх удаа тоглоно

айлчлан ирж Монголд анх удаа тоглолт зохион байгуулах гэж байна. Монголын бурханы шашны зан үйлийн нэг Цамын бүжиггэй ижил төстэй зүйл Японы Но урлагт ч байдаг бөгөөд энэхүү анхны тоглолт нь Япон-Монголын соёлын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр болно гэдэг зохион байгуулагчид найдаж байгаа ажээ.
Өнөөдөр анх удаа тавигдах гэж буй энэ удаагийн айлчлал нь хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд эхний тоглолт нь Бурхан багшийн Их дүйчин өдөрт зориулж Монголын ард түмэнд аз жаргал урт удаан насыг билэгдэж өргөл өгөх ёслол ажээ. Энэ нь Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдэд цагт энэ сарын 9нд тоглох юм байна. Энэ талаар Шашны дээд сургуулийн багш П.Санжидаас тодруулсан юм бичлэгээс үзнэ үү
үideo1
Харин хоёрдахь өдрийн тоглолт нь СТӨргөөнд 19 цагаас үнэ төлбөргүй тоглогдох ажээ.
Но урлаг нь 6-р зууны үед хятадыгг дэвүүрт бүжиг, Азийн олон газраас хятадад орж ирсэн үндэсний урлаг оангакү буюу яриан жүжиг нь японы сонгодог урлагтай уусан нэгдэж сарүгакү буюу дуурайн жүжиглэх урлаг болон хөгжсөн.
Аливаа орны урлаг эхлээд бурхад, лус савдагт мөргөн залбирал үйлдэх маягаар байдаг бөгөөд Но-гийн гарал үүсэл ч энэ замаар явж ирсэн билээ. Тухайн үед үзэгч олны бурхдад мөргөн залбирах шашны зан үйл төдийгөөр хязгаарлагдаж байсан Но нь аажимдаа янз бүрийн домог болон жүжгийн зохиолууд дээр үндэслэн тоглогдох болж чамин хээнцэр баг хувцас бүхий урт удаан жилийн түүхтэй өнөөгийн Но театрыг бий болгосон. 14-р зуунд Катгами, Зэ Ами нарын жүжигчид. тэдний үр ач нар Но-гийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байжээ. Гэвч Эдогийн үе /1603-1867 он/ буюу Цэргийн засаглалын үед зөвхөн баяр ёслолын үеэр тоглогддог ёслолын Но болон хувирч түүний хүч нөлөө, бүхий л үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж байсан юм. Энэ үед Но театр нуугдмал хэлбэрт орж, цоон тооны зохиодууд дээр хүчээ төвлөрүүлснээр Но-гийн зохиолыг улам боловсронгуй болгож японы уламжлалт урлагийг сонгодог урлагийн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсан. Орчин үеийн Но урлагг шинэ санаа болон уран бүтээлүүд төрөн гарч Японы уламжлалт урлагийн хогжилд шинэ уур амьсгалыг бий болгосоор байна. Өнөөгийн Но урлагг Канзэ, Конпару, Хоошёо, Конгоо, Кита гэсэн 5 урсгал байдаг бөгөөд эдгээр бүх урсгал нь Японы эртний нийслэл Нара-д эхлэлэә тавьж Ямато сарүлакү гэж нэрлэгддэг байжээ.

А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button