Эзэн Чингэсийн нутгаар аялах уу?
Тодруулбал Чингэс хааны төрсөн нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар долоо хоног аялах бөгөөд энэхүү аялал нь хэд хэдэн давуу талтай юм байна. Энэ талаар Оюуны хөгжлийн төлөө ТББ-ийн ТУЗийн гишүүн Н.Баярбатаас тодруулсан юм. Бичлэгээс үзнэ үү
үideo1
Аялагчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж байгаа юм байна. Тодруулбал эрүүл мэндийн хувьд мэргэжлийн эмч аялалын бүрэлдэхүүнд багтаж байгаа, мөн очсон газар бүрээс бие хамгаалагч тсон авч аюулгүй байдлыг сахин хамгаалах юм байна. Харин аян замын унаа нь Asia байх бөгөөд 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр долоо хонгийн турш Чингэс хааны нутгаар аялах юм.
Харин аялалд явахыг хүмэгчдийн зүгээс анхаарах зүйл нь аяны хөнжил, майхнаа аялалын зардалтай бэлдэхэд л хангалттай бөгөөд бусдыг нь зохион байгуулагч нарт даатгахад л хангалттай юм байна. Аялалд оролцохыг хүсэгчид дэлгэрнэгүй мэдээллийг Өргөө кино театрын ард Сайхан төвийн 2р давхарт байрлах Оюуны хөгжлийн төвийн хамт олноос тодруулах хэрэгтэй.
Хэрэв та энэ удаагын аялалд явж амжихгүй бол гутрах хэрэггүй . Учир нь аялалыг зохион байгуулагчид энэ зуны турш дахин дөрвөн удаа аялалаар явах бөгөөд та өөрийн боломжтой цаг хугацааг сонгох юм байна.
А.Баярмаа Оллоо.МН