Хөл бөмбөгийн ДАШТ-ийг тохиолдуулан Боргио пиво шошгоо өөрчилжээ
Боргио пиво монголдоо Импортыг орлох шилдэг шар айраг-аар шалгараад зогсохгүй дэлхий даяар чанарын манлай бүтээгдэхүүнийг шалгаруулдаг Monde Selection институтээс мөнгөн медаль хүртсэн дэлхийд данстай бүтээгдэхүүн. Тиймээс ч хөлбөмбөгийн хорхойтнууд төдийгүй гаднаас ирсэн жуулчид ихэд таашаан уудаг аж. Ямартаа ч монголчуудын уух дуртай шингэн талх нь өнгө төрх, донж маягаа цаг үетэйгээ нийцүүлэн өөрчилсөн нь мянга мянган хэрэглэгчдийн талархалыг хүлээгээд байгаа сурагтай. Харин хөл бөмбөгийн ДАШТ-д зориулсан шошготой Боргио пивоо цөөн тоогоор үйлдвэрлэсэн гэдгээ АПУ-гийнхан ярьж байсан. Дашрамд дуулгахад Хөл бөмбөгийн ДАШТ-ийг угтаж Монголын хөл бөмбөгийн холбоо, Их Монгол ресторан, Провиста ХХК, С-1 телевиз, АПУ компаниуд хамтран Улаанбаатар хотод Хөлбөмбөгийн хотхон ажиллуулахаар бэлтгэлээ базаагаад байгаа гэнэ. 500-1000 хүний багтаамжтай уг хотхонд хүрэлцэн ирснээр та хөл бөмбөгийн тэмцээнийг шууд хүлээн авч үзэхээс гадна бүтэн сарын турш хошин шог, хамтлаг дуучдын амьд тоглолт үзэхийн хажуугаар, шар айраг шимж алжаалаа тайлах таатай боломжийг бүрдүүлээд байгаа аж.
Т. Одмаа