ТӨРИЙН ОРДОН Хөдөлмөрийн баатруудаар гоёв

Тэдэнд хүндэтгэл үзүүлж Ерөнхийлөгч Н.Энхбаяр мэндчилгээ дэвшүүлснээр чуулга уулзалт эхэлсэн. Хүндэтгэлийн индэрт Ерөнхийлөгч, салбарын сайдын хамт хамгийн ахмад бас хамгийн залуу Хөдөлмөрийн баатрууд заларсан харагдав. Бүтэн өдрийн турш чуулсан Хөдөлмөрийн баатрууд арвин туршлагаа салбарынхантайгаа хуваалцаж, цаашдын хөгжилд бодлогын зөвлөгөө өгсөн нь чуулганы онцлог байлаа. Манай улсын 381 Хөдөлмөрийн баатраас 226 нь зөвхөн Хүнс, хөдөө аж ахуйн салбараас төржээ. Чуулга уулзалтад оролцсон хамгийн залуу Хөдөлмөрийн баатар Н.Осгонтой уулзав. Сүхбаатар аймгаас ирсэн тэрээр Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Алтангадас одонгоор нэг удаа шагнуулжээ.

-Хамгийн залуу хөдөлмөрийн баатар маань хэдтэйдээ энэ хүндтэй алдрын эзэн болов?
-27 настайдаа Хөдөлмөрийн баатар болж байлаа. Эгч нь авч болох бүх л шагналыг төр засгаасаа хүртсэн. 22 настайдаа Сүхбаатарын одон авч байсан гээд л.

-Хөдөлмөрийн баатар болсон амжилтаасаа хуваалцана уу?
-Манай нутагт монгол үнээ л байдаг. Сүүлийн 20 жилийн турш жилдээ 1500-2000 литр сүү саадаг байлаа.
Ийн ярьсан хамгийн залуу Хөдөлмөрийн баатар Н.Осгон энэ жил 49 настай. Харин ахмад нь 82 насыг зооглоод буй Р.Минжүүр гуай ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button