Tөрийн дууллын аяыг хэвээр үлдээж, үгийг засварлах болов

Иргэдээс ч чамгүй олон санал ажлын хэсэгт ирүүлсэн аж. Тус ажлын хэсэг өчигдөр хуралдаж энэ талаар хэлэлцлээ. Ажлын хэсгийн гишүүдийн олонхи соёмбыг төрийн сүлд болгох саналыг дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов. Өөрчлөх эсэх дээр хамгийн их маргаантай байгаа төрийн дууллын аяыг хэвээр үлдээхээр ажлын хэсэг үзлээ. Харин төрийн дууллын үгийг засварлахаар болсон юм. Гэхдээ үг засварлах ажлыг ар- дын уран зохиолчид гардан гүйцэтгэх аж.
Энэ үеэр төрийн дууллыг өөрчлөхөөр иргэдээс ирүүлсэн 30-аад дууллыг ажлын хэсгийнхэн сонсов. Үүнээс долоо нь ая үгтэйгээ, үлдсэн нь зөвхөн аялгуу байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button