Би таксинд суумааргүй байна

Өөрийн хөсөггүй л бол хир даасан суудлаар нь хувцсаа мялааж, хэр тааруу үнэрт нь дасан зохицож, бүдүүлэг голдуу жолооч нарын аясыг харахгүй гэхээр хотын замд өөр сонголт ховор. Гэсэн ч дасан зохицсоор байх атал таксины үйлчилгээ, түүнийг үзүүлэгч жолооч нарын хэнэггүйтэл хэрээс хэтрэх болжээ. Алхам тутмыг мөнгөөр хэмжихдээ ухаан сийрэг жолооч нар очих газарт минь хүргэх болохоороо толгой нь эргээд зам мэдэхгүй мунгинаж эхэлнэ.

Тэгж байгаад аль тойруу газраар нь давхиж, тав арван төгрөг илүү гәргахаа тэд мартана гэж үгүй. Замдаа хэрэгтэй, хэрэггүй зуйл шалгааж, уүнд нь дургүйцвэл бүр уурлах маягтай гээч. Эсвэл хүн суулгаж яваагаа мартчихдаг юм уу, угаасаа уйлчилгээний соёлын наад захын мэдрэмжгүй болохоор тэгдэг хэрэг үү тамхи татаж, утаагаараа угаартуулж орхих нь энүүхэнд. Зарим нэг нь шаардлага тавибал бас л дургүйцэх янзтай. Хаәлга, шил онгойдоггуй, ажилладаггүй тухай бүр яриад ч нэмэргүй. Бариул нь салаад уначихсан, түүнийгээ уяа, төмрөөр орлуулчихсан. Эсвэл зөвхөн жолоочийн монголчилсон аргаар нээгддэг гээд арай л салаад уначихгүй байгаа гэмээр хаалгатай унаа хотын төвөөр дүүрэн.

Хамгийн бухимдмаар нь арай гэж очих газартаә хүрээд буух болохоор тос даасан гартай жолооч гуай өнөө хаалгаа онгойлгох гэж хажууд нь суусан зорчигчийнхоо өвөр дээр тэгнээд хэвтчихийг шахна. Эс бөгөөс арай гэж нэг газар хүрээд тооцоо хийх болохоор Мөнгийг чинь задлахгүи ээ гээд тас гэдийгээд суучихна. Хүлцэнгүй нэг нь хүн амьтнаас асууж, дэлгүүр, гуанзнаас царайчилж байж албатай юм шиг өмнө нь барина. Нэг бол юу ч хамаагуй худалдаж авна. Эсвэл бөөн хэрүүл, маргаан болно. Тэгээд өөр сайхан унаандаа суухгүй яагаав. Тэр микрондоо суугаад яваач.., Энэ үгийг тэд харин ч нэгторохгүйхэлжорхинодоо. Зорчигчоо хүндэтгэх тухай бодол тэдний санаанд бараг байдәггүй гэхэд эргэлзэх зүйл алга. Үйлчлүүлэгчид тэр болгонд гомдол мэдүүлж гүйгээд, Дахиж машинд чинь суухгүй гэж амыг нь таглах боломжгүй тул жолооч нар зорчигчдод зөвхөн нэг удаагийн гэмээр ядуухан сэтгэлээр хандана.

Дэлгүүр, хоршоо, худалдаа, хоолны газар тийш санаанд хүрсэнгүй гээд дахиж зүглэхгүй байж болдог бол таксины жолооч нартай орлогоор нь дамжуулан ухамсарт нь нөлөөлөх хариуцлагын хэлбэр харамсалтай нь үгүй. Тиймдээ ч тэд зорчигч, үйлчлүүлэгчээ хундлэх тухай огтоос боддоггүй сэхүүн улс. Таксины танхай жолооч нарыг яах вэ?

(Ардын эрх 109/387)
Б.БАЯСАХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button