Бид яах вэ?
ХАС банк Ч.Ганхуяг
Ганц нэгхэн банкийг дэмжиж байна
-Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах гэж байгаа бол банкны салбарыг нэг хараач. Нэг ёсондоо энэ салбарт хаанчлал тогтоод байна. Жишээлбэл, хөдөө орон нутагт ганц нэг банк л үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнээс гадна Төрийн сан гэж нэг асуудал байна. Энэ сан нь үндсэндээ ганц нэгхэн банкийг дэмжээд явчихдаг. Энэ бусаддаа өрсөлдөх боломж олгохгүй байна шүү дээ.
MCS компанийн төлөөлөгч
Зургаагаас илүү тендерт оролцож болохгүй гэнэ ээ
-Татвар нууж чадсан нь илүү өрсөлдөх чадвартай болж байна. Дээрээс нь төр заегийн чадавх муу, тэдэнтэй харилцан ажиллах бүрийд түвэг бэрхшээл, чирэгдэл учирч байдаг. Зах зээлийн харилцааг зохицуулах гэж оролдохдоо харин ч эерэгээр саад болох зүйл хийдэг. Жишээлбэл, саяхан Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа нэг компани зургаагаас илүү тендерт оролцохгүй гэж заасан. Тендер гэдэг хамгийн сайн гүйцэтгэгчийг шалгаруулах ёстой болохоос энэ зургаан удаа оролцчихпоо хасья, дарәагийнхад олгоё гэх хуваарилалт биш байлтай.
Хангардь компанийн төлөөлөгч
Энэ шударга өрсөлдөөн мөн үү
-Хувийн компани алдаа гаргахад харуицлага тооцдог, улсынхыг болгохоор хэрэгеэхгүй болгодог нь шударга өрсөлдөөн мөн үү? Ийм тохиолдолд төрийн агентлагт Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар хяналт тавьж чадах уу? Нэг компанийг хааж нөгөөхийг нь гаргах гэсэн агентлагийн бодлого л явж байна гэж бодож байна. Хувьсгалын компанийн онгоцны мотор нислэг дунд дэлбэрэхэд нисгэгч нь БОИНГ-ын нисгэгч болоод явж байна. Гэтэл хувийн компанийн онгоцны мотор тур тасалдахад нислэг хийх эөвшөөрлийг нь хүчингүй болгож байна. Энэ шударга өрсөлдөөн мөн үү?
Петровис Ж.Оюунгэрэл
НӨАТ төлөгдсөн талх үнэтэй байх уу, эсвэл-..?
-Асуудлын учир начрыг мэдэхгүй мөртлөө хянадаг байгууллагууд ямар их өсч байна аа. Бид татвар төлөөд л байдаг. Туүнийхээ зарцуулалтад хяналт тавимаар байна. Өрсөлдөөнийг одоо зөвхөн үнээр харах гээд үнээр өрсөлдөх гэж байна. Гэтэл татвараа шудәргаар төлөөд, үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийх тусам өрсөлдөх чадвзр буурч байна. Мэдээж хэрэг, шинэ техник, технологи, хөрөнгө оруулалт хийж чанәртай бүтээгдэхүүн гаргахад үнэ өндөр байна. Жишээлбэл, Нэмүү өртгийн албан татвар /НӨАТ/ төлдөг байгууллагын талх унэтэй, харин татвар төлдөггүйн нь хямд байх нь тодорхой шүү дээ. Тэгээд чанараараа өрсөлдье.
Өндөр хөгжилтэй АНУ-ын стандарт руу явья. Мэдээж, одоохондоо хэцүү л дээ.
Гэвч тийш яаж хүрч болохыг боловсруулаад өг л дөө. Түуний оронд хэн юм бэ, хэсэг хүмүүс бидэнд мэдэгдэхгүйгээр л журам боловсруулаад л байдаг. Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах нөхцөл нь байгүй байхад зүгээр нэг байгууллага гарч ирээд шийдэж чадна гэдэгт би итгэхгүй байна.
Тод тамга компанийн төлөөлөгч
Төрийн байгууллага хувийнхамтай зэрэгцэж ашгийн төлөө уралдаж байна
-Бид зургаан cap гаруй үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Урьд нь цагдаагийн харьяа байгууллага тамга тэмдэг хийдэг байсан. Манайх яг л адилхан зөвшөөрөл, гэрчилгээтэй. Гэтэл одоо нэг байцаагч нь танәйх зөвхөн тэмдэг л хийх эрхтэй гээд гуйвуулчихсан. Хөдөөгүүр цагдаагийн харьяа байгууллагынхан Хувийн компани тамга тэмдэг хийхгүй гэх маягийн яриа гаргаад зах зээлийг хамаад явж байна. Төрийн байгууллага болохоор Тамга чинь хуучирсан байна аа гээд хурааж аваад шинээр хийдэг. Ашгийн төлөө бус байх ёстой төрийн байгуугууллага хувийнхтай зэрэгцээд бур давуу эрх эдлээд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах нь зөв үү?
Их Монгол шуудан компанийн төлөөлөгч
Таван жил хэрэлдэж, зодолдож байна
-Шуудангийн үйл ажиллагаа явуулдаг таван компани таван жил л маргалдаж, хэрэлдэж байна. Ингэж хэрэлдэж зопдолдсоор байгаад хэрэглэгчид маань ч аль алинд нь итгэхээ больсон. Энэ бүхнийг зохицуулж чадна гэдэгт итгэхгүй байна. Эцсийн эцэст бидний хэн маань ч захын нэг татварын байцаагч дээр очоод заваараад л дуусдаг шүү дээ.
(Ардын эрх 106/287)