Музейн уулзварын гэрлэн дохиог Монголд засах боломжгүй

Энэ хугацаанд байнгын их ачаалал, хөдөлгөөнтэй байдаг энэ зам дээр гэрлэн дохионы оронд замын цагдаа нар хөдөлгөөн зохицуулж, зарим үед зохицуулах цагдаа ч байдаггүйгээс түгжрэл үүсэх нь ихэссэн. Энэ гэрлэн дохиог яагаад засахгүй байгаа талаар Нийслэлийн автозамын газрын хяналтын инжнер О.Энхбаатараас тодруулсан юм.

-Энэ гэрлэн дохио яг хэзээнээс эхэлж ажиллахаа больсон юм бэ?
-Өнгөрсөн тавдугаар сарын 12-ноос эхэлж ажиллахаа больсон.

-Яагаад ажиллахаа больчихсон юм бол?
-Тус гэрлэн дохионы программ нь алдагдаж гэмтсэн гэсэн.

-Гэрлэн дохиог засах ажлыг ямар байгууллага хариуцдаг юм бэ?
-Гэрлэн дохио гэмтсэн бол Замын цагдаагмйн газар манайд мэдээлэх ёстой. Бид Улаанбаатар зам засвар, арчлалт компанид мэдэгдэж, тус компанийн мэргэжилтнүүд засдаг. Музейн уулзварын гэрлэн дохионы хувьд яг тмйм маркийн гэрлэн дохио засдаг мэргэжлийн хүн байхгүй учраас засч чадахгүй байна гэсэн. Тэр гэрлэн дохио Солонгосынх л доо. Яг эвдэрсэн эд ангийг нь Солонгос уруу явуулчихсан. Удахгүй ирэх байх гэсэн хариуг бидэнд Улаанбаатар зам засвар, арчлалт компанийн менежер Чинзориг өгсөн.

-Улаанбаатарт яг хэчнээн гэрлэн дохио байдаг юм бол?
-48 гэрлэн дохио бий. Үүнээс гурвыг нь манай ТИС-ийн багш нар өөрсдөө программчилж хийсэн. 23 нь Солонгосынх, 22 нь Оросынх км

-Тэдгээр гэрлэн дохио бүгд хэвийн ажиллаж чадаж байна уу?
-Солонгосын гэрлэн дохионууд нэг их доголдоод байдаггүй. Харин Оросынх байнга доголддог. Гэрлэн дохионы өөрийн саатлаас гадна цахилгаан тасрах, хулгайч нар кабель шугамыг хулгайлсан тохиолдолд гэрлэн дохио саатдаг.

2006.06.6 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button